8.

1.5K 198 22
                                        

Тэр хүснэ.
Тэхён хүснэ. Хамт байхыг, шинээр эхлэхийг, өмнөх шигээ байхыг.. Гэхдээ тэр мөн л гайхна, яагаад тэр үед араас нь ирээгүйг.

Хусог сургуулийн цайны газарт хоолоо урдаа тавьчхаад аман шалгалтдаа бэлдэж байгаа бололтой өөрөө өөртэйгөө аяархнаар ярьж, мартах үедээ дэвтрээ дэлгэнэ. Хусогийн хажуу суудалд хүнгүй бөгөөд зөвхөн цүнх нь л зайг эзэлж байсан тул Тэхён шууд л явж очив.

"Цүнхэн дээр чинь суулаа шүү"

"Тэг ээ, дотор нь угаасаа юу ч байхгүй" гээд хэнэг ч үгүй хариулахад Тэхён инээд алдаад "За за, тэгж ч амиа эрсдэлд оруулаад яахав.." хэмээн цүнхийг нь сандалныхаа ард эвтэйхэн тохоод санаа алдан хацраа тулан суув.

Хусог амандаа хийх гэж байсан тахианы махаа буцааж тавиад "Зүгээр үү?" гэсэн ч толгой сэгсэрч буй Тэхёныг хараад өөрийн эрхгүй санаагаа зовооно. "Жиёноос.. салчихсан юм уу?"

"Үгүй ээ, чи мэдэж байгаа шүү дээ.. би Жиёноос болоод ингэх хүн биш гэдгийг" гэснээ ойр хавийнхаа хүнийг харж Хусогт ойртон "Жиён л саад болоод байгаа юм шиг санагдаад байна"

"Салчхаач дээ"

"Чи хүсээгүй байж хүн гомдоох ямар хэцүү гэдгийг мэдэх үү?" гэснээ дахин санаа алдаад Хусогийн хоолноос жижигхэн төмс авч ам руугаа хийгээд "Чи бараг л гадарлаж байгаа байх"

"Юуг?"

"Яагаав нөгөө..."

"Юуг вэ? Юуг?

"Би Жимин та хоёрт хэлсэн шүү дээ.. Жиёнтой үерхсэний дараа 'зөв юм хийсэн болов уу?' гээд очсон биз дээ!"

[_________flashback_________]

"Яг үнэндээ бол.. би эрэгтэй хүн сонирхдог"

Үүнийг сонссон Хусог Жимин хоёр бие бие рүүгээ хальт хараад 'би л биш шүү' гэсэн байдлаар Тэхён руу ширтэж байсан ч "Гэхдээ хайртай хүн байгаа" гэхэд нь л ямар тэнэг үйлдэл хийснээ ойлгон уучлалт гуйв.

"Жиён эрэгтэй байсан юм уу?"

"Солиороод байгаач!" Хусогийг цохих Жимин яагаад ийм тэнэг зүйл асуудаг байна аа гэж бодоод Тэхён руу үргэлжлүүл гэсэн байдлаар ширтэн "Жиёнтой хайртай болоод үерхээгүй юм уу?"

"Мэдээж үгүй, Жиён надаас асуусан болохоор нь л..."

Жимин түүнийг харж сууж байснаа маш итгэлтэйгээр ийн хэлэв. "Чи тэнэг"

Spin the bottle✔Tempat di mana cerita hidup. Terokai sekarang