14.

1.4K 201 32
                                        

"Бид чиний шагналыг тэмдэглэх хэрэгтэй!"

"Больж үз, энэ бол зүгээр л урлагийн наадам. Дараа жил гэж байгаа шүү дээ"

Тэхён хоёрдугаар байрныхаа шагналыг авчхаад тайзны ар луу орсны дараа нэгдүгээр байранд шалгарсан бүжгийнхэн түүнийг бараг л нэгдүгээр байранд орох байсан юм хэмээн магтацгааж байлаа.

Жимин Хусог хоёр түүний цомыг, өөрсдийнхөө цомтой хамт зэрэгцүүлж бариад "Авьяаслаг найзууд юм биз дээ? Аархаж байна шүү!"

Бүжгийнхэн урд нь үхтлээ баярлаж байхад харин Тэхён цомоо атгасаар тэрхэн мөчийн ширтэлтийг бодон инээмсэглэж байв.

"Тэмдэглэх хэрэгтэй! Тэхён, алив ээ" гэснээ Тэхёны бараг л үгүй гэж хэлэх гэж байгаа царайг харснаа Жимин түүнд ойртоод бусдадаа сонсохгүй гэсэндээ шивнэн "Би чиний ярьсан зүйлийг зохицуулах гэж байхад чи ядаж худлаа үнэн зөвшөөрчих л дөө!"

Тэхён үүнийг сонсоод шууд л түүнээс юу гуйснаа санаж, өөрөө хэлсэн мөртлөө өөрөө мартчихсандаа инээд нь хүрсээр "Ойлголоо" хэмээгээд сандлаасаа сүртэй гэгч нь босон "Тэгье, тэмдэглэцгээе"

Бусад нь хувцсаа солихоор өөр тийшээ бөөнөөрөө явсны дараа Жимин санаа алдаад "Гэр цэвэрлэхэд тусална шүү"

"Хүсэх зүйл чинь ердөө л энэ юм уу?"

"Чи намайг ийм л юм хүснэ гэж бодоод байгаа юм уу?" гэснээ шоолох мэт элгээ тэврэн инээгээд "Үгүй, Тэхён. Одоо яв, би тэгээд ямар нэгэн аргаар Жонгүгийг авч ирэхээс дээ"

-

Тэхён бусдыгаа дагаад шууд л Жиминий гэр лүү идэж уух зүйлээ мөн шагналаа тэвэрсээр орсон юм. Хусог болон гурван залуу Тэхёнтой ярилцсаар, юун Жонгүг, бүр юун Жимин гэх нь холгүй инээлдэж байв.

Жимин өөр найзуудаа дуудах гээд явчихсан болохоор байхгүй хойгуур нь махаа шарж, аажуу уужуухан л сууцгааж байлаа.

Эцэст нь Жимин ирсэн бололтой, цаанаас нь дахиад л хэд хэдэн хүний дуу хадаж байр бөгөөд Жимин шууд л гадуурх хувцсаа тайлаад шарсан мах руу гүйж ирсэн юм.

Урьдын адил Намжүн ирсэн байв. Харин араас нь Жонгүг. Тийм ээ, яг л өмнөх шигээ, хамгийн сүүлд Жонгүг орж ирсэн. Яг тэр өдөр давтагдаад байгаа юм шиг.

Жимин түүнийг яаж ятгасныг мэдэхгүй ч, тэр үнэхээр Жонгүгийг тархийг Намжүний тархитай цуг угаагаад аваад ирчихсэн бололтой. Баргийн зүйлд ирээд байхааргүй Жонгүг хүртэл Намжүнтай хамт инээд алдсаар орж ирсэн юм.

Spin the bottle✔Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon