"Жонгүг, хамт явцгаая!"
Жонгүг түүнийг сонссон даруйдаа уруулаа хазан, залхаснаа илэрхийлэх бөгөөд "Хараал идмэр гэж" хэмээнгээ Тэхён руу эргэж харахдаа бага зэрэг хөмсөг зангидна.
"Үнэн сэтгэлээсээ гэмшсэн болоод надтай ингэж их зууралдаад байгаа юм уу?"
"Хөөх, хоолойгоор минь таниж байгааг бодоход би одоог хүртэл чиний зүрхний хаа нэгтээ оршиж байгаа бололтой"
Жонгүг нүдээ эргэлдүүлэн, шоолсхийсэн царай гаргаад "Зүүднээсээ сэрэх тохиромжтой цаг чинь яг одоо шүү" хэмээсэн ч Тэхёныг дэргэд нь ирэхийг хүлээж аж.
"Ажил руугаа явж байна уу? Хамт явах уу?"
"Надад хамаагүй ээ" Жонгүг гараа халаасандаа хийчхээд ийн хэлэх бөгөөд замын турш Тэхёныг үл тоож байв. Тэхён үүнд гомдсонгүй, зүгээр л түүнийг, Жонгүгийг хараад инээмсэглэж дотор нь дүүрч байхад иймхэн үл тоолтонд тэгж их гомдоод байх нь юу л бол.
Жонгүг цагийн ажил дээрээ ирчхээд шууд л хувцсаа солин ээлжиндээ гарахад Тэхён хоосон ширээ эзлэн сууж түүнийг ширтэх аж.
Тэхён зоогийн газарт юу ч захиалахгүй мөртлөө хүн ширтэх гэж ирсэн юм шиг байхаасаа санаа зовон оройн хоолоо энд идчихсэн нь дээр гэж шийдээд захиалгаа өгөхөөр болов.
Жонгүг ч дурамжхан түүн дээр очиж, Тэхён ч дуртай нь аргагүй өөр дээр нь ирэхийг харна. Хоолныхоо ихэнхийг идчихээд Жиёноос ирэх дуудлага бүрийг үл тоож, Жонгүгийн дуусах цагийг чимээгүйхэн хүлээж байлаа.
[_______flashback_______]
Жонгүг Тэхёны хамт сургуулийн гадаах саравчинд суугаад, хичээл хийцгээнэ. Хичээл ч гэж дээ, дэвтрээ дэлгэсэн болчхоод л юу ч хийхгүй байгаа хэрэг, харин Жонгүг Тэхёнд сатаарч, ганц удаа ирж байхад нь ширтсээр байгаад үргээчихгүй гэсэндээ л зураг зурна.
Жонгүгийн байсан саравч дээр л Тэхён ирж суусан хэрэг. Өөр суух газар алга гэж хэлсэн ч хоосон харагдах саравчнууд Жонгүгийн нүдэнд шуудхан тусаж, 'Тэхён над дээр иржээ' гэх бодолдоо тэр өөрөө догдолж байлаа.
Тэд уулзалдаж, нэрээ мэдэлцсэн өдрөөс хойш хэд хэдэн удаа дахин тааралдсан болоод ч тэр үү, анхныхыг бодвол арай нээлттэй чөлөөтэй байж болохоор байв. Гэвч Жонгүг Тэхёнд хайртай, тэрийг нь Тэхён мэддэг болохоор уур амьсгал жаахан эвгүй.
Жонгүг цүнх пиналаасаа хайж байгаа өнгөө олоогүй бололтой, нэлээн ухаж байгаад болгоомжлонгуй хоолойгоор "Тэхён, чамд ца-"

YOU ARE READING
Spin the bottle✔
Fanfiction"Хоёулхнаа үлдлээ.. Одоо наад лонхоо эргүүл" "Бүгд явчихсан, тиймээс зүгээр л энэ хүүхдийн тоглоомыг дуусгацгаая" Started- 2021.7.2 Finished- 2021.8.16