Тэхёноос бусдынх нь нүүрэнд инээмсэглэл тодорч байв. Яагаад гэвэл, энэ залуус дунд тэр л ганцаараа найз охинтой нэг нь, тиймээс магад түүндээ үнэнч байхын тулд Тэхён нэг их сонирхохгүй байгаа биз.
Яг энэ үед Жиминий гэрийн хаалга дуугарч "Одоохон" хэмээснээ гялс гүйгээд явчихлаа. Цаана нь олон хүний дуу хадах бол өрөөнд сууж буй залуус Жиминий том гэртэйд нь л талархаж байгаа мэт.
Эхлээд нэг өндөр залуу бүсгүйчүүд дагуулан шилтэй шар айраг тэврэнгээ орж ирсэн бөгөөд хамгийн түрүүнд Жиминтэй мэнд мэдэлцэнэ. Гэхдээ Жиминээс өөр хэн ч тэр залууг танихгүй тул үүнээс харахад л түүнийг хэр олон танилтай байж болохыг хэлж өгч байх шиг.
"Тэгэхээр би бол Намжүн. Ким Намжүн" Тэрээр ингэж хэлээд бусдыг нь үг дуугарахгүй байсанд "Таатай байна..." гэчхээд хамт ирсэн охид руугаа зааж өөрсдийгөө танилцуул хэмээв.
Харин түүний утсанд байн байх зурвас ирээд байсанд Тэхён "Угаалгын өрөө орчхоод ирье" гээд босох гэтэл Хусог гараас нь татаад "Бүсгүйчүүдийг сонсоцгооё л доо"
"Би сонсоод яах ч юм, яриан дундаа мэдэлцчихэд л болно доо.. Алив ээ, тавь"
Хусог түүний гараас тавиад нүдээ эргэлдүүлэн үлдэх бол Тэхён гэрийн угаалгын өрөөнд орж нүүрээ усаар цэв хүйтэн угаагаад толинд харж байснаа утсаа шалгав. Түүний найз бүсгүй зураг илгээжээ, дүүтэйгээ бялуу тэврээд зогсож байгаа зураг..
Түүнийг нь хараад Тэхён инээмсэглээд халаасаа ухсан боловч түүний авч ирсэн ганц ширхэг тамхи голоороо хугарчихсан байлаа. "Дэмий арын халаасандаа хийж дээ..."
Тэр хэдийнээ хог болчихсон тамхиа хогийн саванд нь хаяад дээрээс нь ариун цэврийн цаас давхарлан нууснаа Жиминийг олж мэдэхгүй байх гэж бодоод угаалгын өрөөний суултуурынх нь тагийг буулгаж дээр нь суулаа.
Ус нь хүйтэндчихсэндээ ч юм уу, эсвэл ямар нэгэн асуудал тулгарсандаа ч юм уу, Тэхён нүүрээ алгаараа даран сууна. Яг энэ үед гаднах хаалга дуугарахтай зэрэгцэн түүний утас хангинаж эхлэх нь тэр.
Тэхёны найз бүсгүйн зураг дэлгэц дүүрэн гарч ирэхэд нь тэр нүдээ эргэлдүүлсээр санаа алдан "Байна уу? Яасан?" гэж зөөлөн хоолойгоор хэлэв.
Утасны цаанаас нарийхан хоолой "Ямар дуу султай байх юм? Юу болоо вэ?"
"Юу ч биш дээ, санаа зовох хэрэггүй... Нээрээ миний өмнөөс Аёнид мэнд хүргэсэн үү?"

YOU ARE READING
Spin the bottle✔
Fanfiction"Хоёулхнаа үлдлээ.. Одоо наад лонхоо эргүүл" "Бүгд явчихсан, тиймээс зүгээр л энэ хүүхдийн тоглоомыг дуусгацгаая" Started- 2021.7.2 Finished- 2021.8.16