16.

1.4K 183 40
                                    

Жонгүг дахин нэг удаа түүнийхээ энгэрт эрхэлж байгаа мэт мэдрэмж авахын сацуу сүүлчийн хэлсэн үг бүрт тэр тунирхаж байв. Жаахан хүүхэд шиг.

Тэхён түүнийг Жиёнтой үерхсэн явдлаас болоод гомдож байгааг мэдэж байлаа. Хэцүү шүү дээ, тэр ч гэсэн Жонгүгийг өөр хүнийг тэвэрч үнсэж байгааг харвал солиортлоо уурлах нь тодорхой.

"Би үнэхээр зөвхөн өгдөг мэдрэмжинд чинь л шунан дурласан байсан бол одоо дэргэд чинь ингээд зогсож байхгүй шүү дээ..."

Мэдэхгүй ээ, энэ бүгд холилдож, нулимс бас чимх жаргал амтагдсан энэ орой тэд ямартай ч биенээ тэврэхээ болсонгүй. Жонгүг баргийн зүйлд уйлаад байхааргүй. Түүний нүдэнд хуучин Тэхён үгээр хэлэхийн аргагүй харагддаг байсан болохоор хэрвээ уйлаад байх юм бол өөрийг нь тоохоо больчихно гэж боддог болсноос хойш тэр жижигхэн зүйл дээр уйлж гуниглаж тунирхахаа больсон юм.

Тэхён түүний толгой илэнгээ зөөлөн найгасаар байх бөгөөд Жонгүгийг тайвширтал нь ингэж зогсож өгнө гэж бодсон ч...

"Гэхдээ..." Тэр тэврэлтээс нь хөндийрөөд түүн рүү эгцэлж ч харахгүйгээр санаа алдан "Чи удахгүй ирнэ гэж хэлсэн гэсэн шүү дээ.."

"Юу?"

Саяны сайхан мөч алдагдсанд Тэхён дотроо цухалдсан ч илүүг шунах зориг хүрээгүй учраас зүгээр л уураа салхинд хийсгээд алга болгочихлоо. Гэхдээ сандрал нь даанч өөрийг нь орхисонгүй.

"Чи удахгүй ирнэ гэж аавдаа хэлүүлсэн байна, аав чинь надад хэлээгүй байсан ч гэсэн.. яагаад хэлсэндээ хүрээд ирчхээгүй юм?"

"Жонгүг, би-"

"Үгүй ээ, хэрэггүй байсан юм шиг байна. Аав чинь надад хэлсэн бол би нүдээ ширгэтлээ, үхэж далд ортлоо чамайг өдөр алгасахгүй хүлээх байсан байх. Удахгүй гэдэг үгэнд чинь баригдаад.." Жонгүг өөрийгөө шоолох мэт доош харан инээсээр "Гэтэл бүр аав чинь хэлээгүй байсан ч би яг адилханаар хүлээх байсан байлгүй..."

Жонгүгийн юм л бол үгийг нь таслаад байгаа зан өөрт нь таалагдаагүй ч, өөрөөс нь сурсан зүйлс байгаа гэсэн тул Тэхён өөрийнхөө буруу гэдгийг шууд л  хүлээн завшөөрчхөв. Тэр үргэлж Жонгүгийг үгийг тасалдаг байсан, Тэхён муу хүүхэд байж..

Хайртай залуу нь сэтгэл өвтгөм үгс унагах бүрт Тэхёны зүрх хэдэн зуун хэсэг тасрах шиг болсоор байсан бөгөөд Тэхён энэ бүх адармаатай зүйлсийг аль болох хурдан дуусгахын түүс болно.

Spin the bottle✔Where stories live. Discover now