7.

1.3K 197 11
                                    

"Ярилцъя"

Тэхён түүн дээр очоод ингэж хэлэхэд Жонгүг ямар ч илэрхийлэмжгүй хоосон харцаар хараад "Би хүнтэй ярьж байна, харахгүй байна уу? Эсвэл сохор юм уу?"

"Жонгүг, тусдаа хэдхэн зүйл ярилцаадахъя, гуйж байна"

Хэчнээн шалсан ч зөвшөөрөхгүй юм шиг харагдсанд Тэхён бараг л сөхрөх ухааны зүйлс бодож байгаад "Хэрвээ үгүй гэв-"

"Аравхан минут. Сургуулийн арын гарцны шатан дээр хүлээж бай" гээд эргэж харан ярьж байсан охинтойгоо үргэлжлүүлэн багийн ажлаа төлөвлөнө. Тэхён хэдий түүнийг ирэхгүй байх гэж бодсон ч гадилтай сүү хоёрыг худалдаж аваад хүлээхээр болов.

Юу ярихаа мэдэхгүй, зүгээр л зөнгөөрөө түүнээс ярилцъя гээд асуучихсан ч магадгүй тэр сэтгэлийнхээ гүнээс хараад л зогсоод байсан эсэхийг үгүйсгэхгүй.

Харин Жонгүг,

Ирсэнгүй. Арван минут нь өнгөрчихсөн. Хэн ч яваад байдаггүй тэр шатан дээр нь суунгаа Жонгүгийг хүлээж байн байн ир байшаа эсэхийг нь шалгана. Дэлгүүрийн хөргөгчнөөс авсан хүйтэн гадилтай сүүг Тэхён гартаа байлгаж, өөрөө л түүний гаранд атгуулна гэж бодсоор байтал хэдийн бүлээн болчихжээ.

Бараг л хорин минут. Тэхён тэсгэл алдлаа. Хүлээхийг хүссэн ч яагаад ч юм зөн нь түүнд ирэхгүй гэдгийг мянган удаа чихэнд нь шивнэж байв.

"Хараал ид гэж..."

"Хөөх, хүлээгээд л байсан юм уу?" Жонгүг түүний өөдөөс буюу доош удаанаар буусаар түүнээс хоёр шатны дээр ирж зогсон "Нээрээ л өөр болчихжээ"

Тэхён шатнаас ухарч, Жонгүг ч бас түүний өөдөөс алхсаар шатнаас буухад Тэхён "Яагаад арван минут гэчхээд.."

"Хорин минут болчихсон юм гэж үү? Би огт ирэхгүй байя гэж бодсон юм шүү, даанч би хэлдэг байсан шиг чинь хэтэрхий сайхан сэтгэлтэй юм болохоор хүрээд ирлээ. Үнэндээ, хүн хүлээлгэх ямар байдгийг бас мэдэрч үзэх гэсэн юм, харин ингэж мэдрэгддэг байх нь, жаахан гэмшиж л байна.. Гэхдээ чи намайг хүлээлгэж байхдаа их жаргалтай байдаг байсан байх даа?"

Тэхён түүний яриаг таслалгүй тэвчээртэйгээр сонсох бөгөөд Жонгүгийн ярьж байгаа бүхнийг сонсох төдийд л түүнд өмнө нь ямар санагддаг байсныг нь 'зах зухаас' нь ойлгож эхэлж байх шиг.

Жонгүг хариу сонсоогүй болохоор хөнгөн инээд алдаад "Үнэхээр өөр болчихжээ! Жиён чинь чамайг тэгж их хүлээлгэсээр байгаад ийм тэвчээртэй болчихсон юм уу?"

Spin the bottle✔Where stories live. Discover now