18.

2.7K 235 44
                                        

Сургуулийн эхний лекцүүд дуусаж, Тэхён Жимин Хусог гурав өөр танхимаас нэгэн зэрэг цүнхээ үүрсээр гарлаа.

Тэхён хар малгайтай цамцныхаа ханцуйгаар утасныхаа дэлгэцийг арчиж байхад нь Жимин гэнэт "Чи! Тэхён!" гэснээ хариугүй мөрнөөсөө унах гэж байгаа цүнхээ дахин нэг татаад шаргал үсээ хойш илэн "Би чамд тусалсан, өчигдөр Жонгүг та хоёр учраа орцгоосон. Одоо чи миний хүслийг биелүүл"

"Юун хүсэл? Аан" гэснээ Хусог Тэхёны гарыг зөөлөн цохиод "Би үүрэг гүйцэтгэсэн юм чинь, минийхийг ч бас биелүүлээд өг!"

Тэхён утсанд ирсэн зурвасаа харсан ч хоёр талд нь шаагилдаад байсан болохоор нүдээ эргэлдүүлэн "Хуульч цагдаа хоёр таарч дээ, би номын сан руу явлаа" гэснээ хэд хэд алхаад эргэж харан "Ямартай ч би хоёулангийн чинь хүслийг биелүүлж өгнө өө!"

Тэхёныг зурвас бичилцсээр цааш явахыг тэр хоёр ширтэж байгаад Жимин гэнэт л "Хуульч?"

"Тэхёны өгсөн нэр. Үнэндээ би үзэн ядаж байгаа л даа.." гээд дагзаа маажих Хусог Жиминийг харж харж байснаа бас л "Юун цагдаа? Тэхёны өгсөн хоч юм уу?"

Жимин хоолойгоо засаад толгой сэгсрэн "Үгүй ээ. Жаахан байхдаа цагдаа болно гэж боддог байсан юм, тэрийг маань л Тэхён мэддэг хэрэг"

Анх удаа л багадаа цагдаа болно гэж боддог байсныг нь мэдсэн Хусог, яг одоогийн бүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй Жиминийг зүгээр байлгалгүй, янзыг нь үзэх мэт "Үү~ Бяцхан Жимини~ Цагдаа хувцсаа цэвэрхэн өмсөөд, хулгайч нарыг барьж, цол нэмүүлээд амар сайхандаа жаргажээ~" хэмээн утгагүй бас аягүй дуу дуулсаар түүнийг шоолно.

"Амаа тат, явъя"

-

Тэхён номын санд ирээд Жонгүгийг нүдээрээ гүйлгэн хайлаа. Өглөөгүүр номын сан хоосон, холхиж явах хүн ч ховор, ширээнүүд ч сул байдаг юм. Тийм болохоор ганцаараа сууж байгаа залууг шууд Жонгүг байна гээд очиход мөн байх магадлал.. 100 хувь. Угаасаа номын санд сууж байгаа ганцхан залуу л байна. Бусад нь эмэгтэй оюутнууд.

Тэр Жонгүгийн дэргэд ирж суугаад юу хийж байгааг нь ажив. Хэт яараад учир зүггүй үнсэж тэвэрч аваад байсангүй, яагаад гэвэл дөнгөж л өчигдөр тэд учраа олцгоосон, одоо ч тэдэнд эвгүй байгаа.

"Ямар хичээл юм?"

Жонгүг дэвтэр дээрээ хэдэн өгүүлбэр бичиж аваад "Өөрөө ч мэдэхгүй нь" гээд инээснээ ном дэвтрээ хааж, суудлаасаа босоход номын нүүр хуудас дээр томоос том 'Бизнес' гэж бичсэн байв.

Spin the bottle✔Où les histoires vivent. Découvrez maintenant