Залуус бүгд ууж идэж хоорондоо танилцсаар цагийг өнгөрөөн, хэнд ч юунд ч санаа зовохгүй мэт аашилна, гэвч хоёрхон хүнээс бусад нь л...
Өөрсдийнхөө багын адал явдал, сонирхол хобби зэргээ ярилцах бөгөөд ирсэн хүмүүсийн зарим нь бие биедээ татагдаж байх нь мэр сэр харагдана. Дөнгөж танилцсан мөртлөө бие биетэйгээ үнэхээр чөлөөтэй байсан ч тэдний дунд мөн л хоёр нь тэгж их яриасаг байгаад байсангүй.
Царайнаас нь л "Юу болоод байна аа?" гэж харагдах Тэхён байс хийгээд л санаа алдан хоолойгоо засна. Заримдаа бүр гараа нүднийх нь урдуур савчуулсан ч ухаан орохгүй шинжтэйгээр гөлрөн сууна.
Харин Жонгүг гэгч залуу ихийг ярихгүй мөртлөө хааяахан урдах архиа хөнтөрч, бусдын ярьсан зүйлд инээд алдах ажээ.
"Тэхён? Тэхён..?"
Хусогийг ийн дуудахад Тэхён хаа нэг тийш гөлрөн суух бөгөөд сая л анзаарахдаа удаанаар түүн рүү эргэж харна.
"Яасан?"
"Саянаас хойш идчихээд дахиад өлсөөд байгаа юм уу?"
Тэхён үл ойлгосон харцаар түүн рүү харахад Хусог хөнгөн инээгээд "Мах руу гөлрөөд суугаад байх юм, сая цадчихлаа гэчхээд.. Идмээр байвал ид л дээ"
Тэрээр өөрийгөө хаашаа хараад сууж байсныг ч, бүр юу руу хараад сууж байснаа ч мэдээгүй болохоор Хусогийн яриаг сонсоод жаахан ичив.
"Ү-үгүй ээ, би зүгээр л өөр зүйл бодоод..." Өгүүлбэрээ нэлээн сул дуусгаж, бас болоогүй дээрээс нь бага зэрэг согтчихсон болохоор нүүр нь үл ялиг улайсан чигтээ инээмсэглэнэ.
Тэдний яриаг сонсчихсондоо ч юм уу урдаас нь хараад сууж байсан Юнги хайнга хоолойгоор "Жиёныг бодож байгаа байх нь ээ? Хостой хүмүүс ч ондоо юм аа..."
Юнги нэлээн чанга ингээд хэлчихсэн болохоор хамаг анхаарал Тэхён дээр тусчихлаа. Эрүүл биш байгаа болохоор хэл амаа орооцолдуулан барин дотроо маш удаан бодсоор "Т-тийм ээ, жаахан санаад л тэр.."
Бүгд түүнд зориулан уулга алдацгаахад Тэхён ичсэндээ биеэ хураан инээмсэглээд санамсаргүйгээр Жонгүгийн зүг харцаа тусгахдаа түүнийг хундагатай архиа ганцхан балгаар дуусгаад жуумалзаж байгааг нь олоод харчихав.
Тэхёны инээмсэглэл бага багаар бүдгэрлээ. Яагаад ч юм үүнийг нь харчихсандаа гэмшээд байгаа мэт санагдах ч ямар учраас ингээд байгаагаа өөрөө ч ойлгосонгүй.

YOU ARE READING
Spin the bottle✔
Fanfiction"Хоёулхнаа үлдлээ.. Одоо наад лонхоо эргүүл" "Бүгд явчихсан, тиймээс зүгээр л энэ хүүхдийн тоглоомыг дуусгацгаая" Started- 2021.7.2 Finished- 2021.8.16