6.

1.6K 192 6
                                        

[_________flashback__________]

"

Ким Тэхён, менежерийн өрөө рүү!"

Тав дахь удаагаа. Хичээл эхэлснээс хойш тав дахь удаа менежерийн өрөө рүү алхаж байна. Яахав, захирлын өрөө рүү явсан хоёр удааг эс тооцвол.

"Ор"

Мэндлэх ч үгүй шууд орж ирчхээд өөдөөс нь харсан сандлан дээр жишим ч үгүй сууж орхисон Тэхёныг хараад Кан сургалтын менежер санаа алдана. Тэрээр эрхий болон дунд хуруугаараа нүдний ухархайн дээрээ байрлуулан чимхээд "Хэд дэх нь вэ?"

"Дөрөв, үгүй ээ, тав"

"Ямар хэрэг тарьчихсан юм?"

"Зодолдсон, байз! Зодолдох шахсан, би тэр хүүхдийн нүүрийг цохиж амжаагүй байсан юм"

Тэхён иштэй чихрээ хазаад хэрэггүй ишийг салган халаасалж, амандаа байгаа чихрийг нь зажлангаа "Одоо тэгээд яах гэж байна? Би юу хийх ёстой вэ?"

"Хамаатан чинь гээд ингэж ярих хэрэггүй шүү! Энэ үед би менежер чинь болохоос баярын өдрөөр бэлэг авч очдог нагац чинь биш"

"Гэхдээ л та надад хөнгөн шийтгэл өгдөг"

"Чамайг үзэн ядаж байна" Кан менежер ингэж хэлээд сандлаасаа босон цонхоо онгойлгоод бугуйн цагаа харан "Би чамд дахиж нэг боломж олголоо шүү! Одоо гар, тэгээд хичээлдээ-"

Яг энэ үед сургуулийн тарах хонх дуугарч, аяандаа хүүхдүүд шаагилдаж эхлэв.

"Өө, тарчихлаа" Тэхён цүнхтэйгээ ирчихсэн бөгөөд угаасаа яг энэ ингэхийг мэдэж байсан мэт инээмсэглэн менежер ах руугаа хараад "Тэгэхээр... амралтын өдөр уулзья. Баяртай"

Сургуулийн үүдэнд модны доорх жижигхэн сандал дээр суугаад хүзүүнийхээ зүүлтийг имрэнгээ өөрт байгаа овоорсон их даалгавраа үл бодохыг хүсэн албаар толгойноосоо авч хаяхыг хичээж байв.

Ерөөсөө л энд суугаад байвал даалгавар төгсөлтөөс өөр зүйл толгойд нь орж ирэхгүй байсан болохоор харихаар өндийлөө. Тэгэхдээ доод ангийнхаа хөөрхөн охиныг бодож эсхүл бүр халаасанд нь илүү тамхи байгаа билүү ч гэж бодно.

Автобусны буудал ойрхон тул байгаа ширхэг тамхиа гялс дуусгачихья гээд аль нэг байрны ард хана налан зогсоод зөөлөн сорж эхэллээ. Ямар замаар, яаж ч яваад том нүдний шил зүүдэг хичээлдээ дуртай дунд сургуулийн хүү ахлахын төсгөх ангидаа ийм болчихсон юм бүү мэд.

Spin the bottle✔Where stories live. Discover now