Энэ бүхний дараа магадгүй Хусог Жимин хоёр л түүний асуултын хариуг тайлж өгч чадах мэт. Тэд хамт байгаад удсан, Жиминий хувьд Тэхёнтой бүр ч удаан хамт байсан байж магад. Тийм учраас л Тэхён өөрийнх нь юу мэдэрч, юу мэдэхийг хүсэж байгааг зах зухаас нь хэлж өгч магадгүй л гэж бодсон байх.
Гэвч тэр очоод шууд л зовлонгоо тоочиж, асуудлаа шийдүүлэх гээд байхыг урьтал болгосонгүй, бүр хэлэхгүй байхыг өөрөө хүссэн юм.
'Тэд надаас залхчихна. Би өөрийн асуудлаа тэдний асуудал дээр нэмээд байвал тэдэнд л саад болно. Хэрэггүй байх'
Зүгээр л тэр бусдад саад болохыг хүсдэггүй нэгэн болчихсон. Бусдад ч гэсэн асуудал байгаа, тийм байхад нэмэрлэж болохгүй гэх дүрмийг баримталдаг нэгнийг тэр өөрөө бүтээсэн. Тэр өөрийнхөө мэдрэмж сэтгэгдлийг аль болох нуухыг хичээдэг болсон.
Зүрхэнд нь оршиж, сэтгэлийг нь булаасан нэгэн дахин нүдэнд нь үзэгдэх хүртэл...
Яг л төгсгөлдөө нийлэх гэж аяллын дундаас хоёр тийш салдаг салаа зам шиг.
Жимин Хусог хоёроос завтай эсэхийг нь асуух гэж байгаа Тэхён шууд л сургуулийн заал руу зүглэв. Тэр бол... зүгээр л тэд ихэнхдээ зааланд бүжиглэж байдаг юм. Очих тоолонд ихэнхдээ бие биенээ ингэж ч өдлөө, тэгж ч хорлолоо гээд хоорондоо маргалдчихсан байдгийг Тэхён мэддэг болохоор сүүлдээ нэг их тоохоо больчихсон.
Заал руу ороход тэдэнтэй хамт бараг л тав зургаан оюутнууд байх бөгөөд тэмцээнд бэлдэх гээд байгаа бололтой бүгдээрээ тойрч суугаад нэгнийхээ утас руу анхааралтай ширтэнэ.
"Өө, Тэхён!"
Жимин түүнийг түрүүлж хараад шууд л мэндлэхэд, бусад нь шивэр авир хийлдэх аж. Мэдээж, Жиён тэр хоёрын салалтын талаар л мэдээлэл солилцож байгаа. Харин үүнийг сонсчихсон Хусог бусад руугаа хараад толгой сэгсрэхэд сая л тэд амаа хамхицгаав.
"Юу болов?"
"Урлагийн наадам нээрээ ойртож байгаа юм байна шүү дээ"
"Асуултанд хариулаач ээ?"
Тэхён урлагийн наадам ойртож байгааг гэнэт санаад мөн тэдний хэр их завгүй байгааг нь ч гэсэн хараад орж ирсэндээ харамсан толгой сэгсэрч "Онцгой шалтгаан байхгүй ээ. Зүгээр л сонирхож орж ирсэн юм"
Үүнийг сонсоод Жимин инээмсэглэн цэнхэр үсэн дээр нь тогтчихсон модны хатсан навчийг аваад "Даанч цонхоор навч орж ирээд байсан юм.. Ингэхэд наадамд оролцохгүй юм уу? Чи сайн дуулдаг шүү дээ"

KAMU SEDANG MEMBACA
Spin the bottle✔
Fiksi Penggemar"Хоёулхнаа үлдлээ.. Одоо наад лонхоо эргүүл" "Бүгд явчихсан, тиймээс зүгээр л энэ хүүхдийн тоглоомыг дуусгацгаая" Started- 2021.7.2 Finished- 2021.8.16