Тэхён сөөнгөдүү хоолойгоор ийн хэлэхэд Жимин "Өөр хэн байх вэ дээ.. Хусог бид хоёроор өчигдөр профессор лабораторийн тоногтөхөөрөмжөө зөөлгөсөн юм. Тэгээд дууссаныхаа дараа автобусны буудал дээр зогсож байхдаа тэр надад хэлсэн"
"Уг нь уурлачихъя гэж бодож байсан ч та хоёр юм хойно.. Тийм ээ, Жонгүг мөн. Гэхдээ Жиёныг гомдоочихвол..." хэмээгээд гадуурх цэнхэр цамцаа тайлаад түүн дээрээ тухлав. Жимин яах учраа олохгүй байгаа бололтой, ямартай ч тайван бус байх аж.
Тэхён үргэлжлүүлээд "Хүн гомдоох чинь муухай, би Жонгүгийг ч бас гомдоож байсан болохоор..." гэснээ мөрөөдөнгүй хоолойгоор "Би гомдохгүй бас элдэв зүйл бодохгүй юм чинь Жиён өөрөө надаас салчихвал сайхан байхгүй юу..."
Оюутнууд ар араасаа орж ирсээр танхимын тал нь дүүрч байх үест нь Жимин тэсээгүй бололтой "Тэхён сонсооч.." хэмээлээ. Тэрээр Жимин рүү харах гээд өндийж байхад гэнэт утсанд нь мэдэгдэл ирсэнд тэрээр сул саарал өмднийхөө халааснаас утсаа гаргаж ирээд шуудхан л нээж үзэв.
Жимин түүнийг утсаа харж мэдэгдлээ шалгаж байх зуур "Би Жиёныг гурван хоногийн өмнө паркт явж байгаад химийн тэнхимийн залуутай үнсэлцэж байхыг харсан. Тэгээд тэр үед би чамайг хайртай хүнтэйгээ учирчихсан гэдгийг мэдээгүй байсан болохоор сэтгэлд чинь сэв суулгахыг хүсээгүйдээ хэлээгүй юм... Тэгээд чи одоо салах-"
Тэхён хөнгөн жуумалзаад утсаа далд хийнгээ "Хэрэггүй ээ. Тэр дөнгөж сая надаас түрүүлээд салчихлаа"
"Гэхдээ- айн?"
"Жиён. Тэр салъя гэж байна аа, одоо хичээлдээ орцгооё"
Лекцүүд дуусан дуустал Тэхён нэг ч үг амнаасаа цухуйлгасангүй. Жимин гурван ч удаа ярих гээд бүтэд олоогүй тул зүгээр л зөнд нь үлдээчихье гэж бодсоор сая л нэг юм урт хугацааны завсарлагаар үг сольж чадав.
"Чи зүгээр үү?"
"Мм?" Тэхён түүн рүү энгийн харцаар хараад яг юуг нь асуугаад байгааг ойлгоогүй бололтой "Юу тэр билээ?"
"Чиний талаар ярьж байна, чи чадахаараа л Жиёнд сайн ханддаг байсан шүү дээ" Жимин үнэхээр санаа зовоод байгаа аятай ийн асуулаа. Тэр мэддэг болохоор, хүн гаргасан сэтгэлийнхээ хэмжээгээр шархалдаг гэдгийг мэддэг учраас л Тэхёноос зүгээр эсэхийг нь асууж байгаа юм.
"Үнэндээ жаахан хачин л санагддаг юм байна. Эвгүй ч гэх юм уу.. чиний ярьсныг бодохоор жаахан урам хугараад ч байх шиг, гэнэтхэн түүнийг ингээд хэлчихсэнийг нь бодохоор угаасаа салах байсан гэж санагдаад ч байх шиг.. Гэхдээ би шархлаагүй ээ, хайргүй маань тодорхой байсан. Би Жонгүгаар өлсдөг байсан ч, үнэндээ хэзээ ч Жиёныг хараад хайртай хүнээ харсан юм шиг мэдрэмж авч байгаагүй, зүгээр л Жиён жаахан л адилхан санагдсан хэрэг. Тийм болохоор надад үлдээд байх сэв үнэндээ байхгүй, надад санаа зовснй хэрэггүй, Жимин"

YOU ARE READING
Spin the bottle✔
Fanfiction"Хоёулхнаа үлдлээ.. Одоо наад лонхоо эргүүл" "Бүгд явчихсан, тиймээс зүгээр л энэ хүүхдийн тоглоомыг дуусгацгаая" Started- 2021.7.2 Finished- 2021.8.16