13.

1.3K 195 18
                                        

"Чи үнэхээр яриад байгаа юм уу?"

"Үнэхээр байлгүй яадаг юм? Асуудал гарвал би үүрчихнэ, за юу?"

Жимин өөрийнхөө түүний талаарх боллоо дахин бататгав. Тэр хайрласан л бол хэдэн яс хугарч, хэдэн хагацал үзэх нь түүнд нэг их хамаагүй. Гол нь тэр хайрладаг хүнээ үргэлж хүсэж байдаг. Энэ шүү дээ.. түүнд эргэн тойронд нь юу болох нь хамаа байхгүй, зүгээр л тэр бүх зүйлээрээ хайрлана.

"Чи бол новш" Тэхён үүнийг нь шууд л зөвшөөрч байна гэдгийг мэдээд нүүрэнд нь том инээмсэглэл тодорлоо.

"Баярлалаа, урлагийн наадам дуусахаар шүү! Тэгээд хариуд нь би хүссэн зүйлийг чинь хийж өгье, эсвэл тусалж өгье"

"Тохирлоо" Тэд нуруу нуруун дээрээ цохилцчихоод Жимин түүнийг заалны урд үлдээн бусад руу нь явлаа. Жиминээс ямар нэгэн зүйл гуйх болвол тэр хамгийн түрүүнд чамайг хараана. Хараасан бол зөвшөөрсөн, хэрэв хараагаагүй бол зөвшөөрөөгүй л гэсэн үг.

Тэхён тохиолдлоор ч хамаагүй түүнтэйгээ таарчихдаг байснаа бодоод зарим нь худал хэлж, Жонгүг сургууль дээрээ ирсэн байж магадгүй гэж найдаж эхлэв. Гэхдээ үгүй ээ, тэр тааралдаагүй. Тэхён хэдий ордог танхим руу нь явж болохоор ганц боломжтой зам дээр хүлээж зогссон ч түүний нүдэнд Жонгүгийн сүүдэр ч үзэгдээгүй юм.

"Үнэхээр ирээгүй байх нь.."

Лекц, семинарын цагууд тарчлаантай гэгч нь өнгөрсөн ч тэрийг нь даваад гараад ирчихсэндээ Тэхён жаахан ч гэсэн өөрөөрөө бардана. Сонгосон хичээлүүд нь ихэнх нь адилхан учраас тааралдах үе их байдаг байв, түүнийг араас нь ширтэнэ, зарим үед хойш байн байн эргэж харна.

Ирээгүй ганц өдөр нь ингэж байгааг бодоход тэр өмнө нь яаж тэсдэг байсан юм бол?
Цамцныхаа энгэрийн халаасанд хийчихдэг байсан хоёр ширхэг Жонгүгийн зураг л түүнийг авардаг байсан байх даа...

Дахиад л түүний ор. Юнгигийнд очно гэж хэлсэн ч 'чадахгүй нь ээ, хөл гар салганаад, аягүй бол очих замдаа үхчих байх' гэсэн зурвас илгээгээд энэ өдөртөө амрахаар шийдэв.

Дээш харж хэвтээд, тухгүй болооп ирэхээр нь дэрээ тэврэн хажуу тийш харж хэвтлээ. Түүнд худлаа ярьж гэрт нь очсон өдрийг тэр дурсана, сайхан өдөр байсан...

"Түүнийг тэврэхийг хүсэж байна.."

[_______flashback_______]

Тэхён үнэхээр л хаана үлдээж, хаана хаячихсанаа мэдэхгүй байгаа бололтой, энд тэндээ хайсаар "Жонгүг, би хаалганыхаа түлхүүрийг гээчихэж"

Spin the bottle✔Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon