Жонгүг хэсэг түүнийг харж байгаад дээшээ гарахаар боллоо. Өдөржингөө алхаад хөл нь өвдөж байсан ч яагаад ч юм суудлаасаа босов.
Шат дэндүү хол юм. Суугаад хөл нь амарч байсан юм сан. Гэхдээ Жонгүгийн хувьд бие нь биш сэтгэл нь л амарч жаргалыг мэдэрч байвал болох юм шиг санагдаж байсан юм. Тиймдээ ч тэр санаа алдаад, усаа нэг гартаа атгасан чигтээ шатаар өгслөө.
Энд ирээд байдаггүй болохоор яагаад ч юм дээшээ шатаар гарах үнэхээр хэцүү санагдана. Тэр тусмаа Тэхён дээр очно гэж бодохоор л сэтгэлийнх нь хоёр хуваагдчихсан сүнс нь тал талаас нь түүний хөлөөс зуурчхаад улам л хэцүү болгоод байгаа мэт.
" 'Одооноос бие биенийгээ танихгүй шүү' гээд чамд дамжуулаад
өгөөч гэж хэдэн долоо
хоногийн өмнө Тэхён надад хэлсэн,
би зүгээр л дамжуулсан
төдий шүү"
"Бурхан минь.."Тэр шатан дээр суугаад санаа алдлаа.
Тэхёны ангийнх нь охины хэлсэн үг. Төгсөлтөөсөө харьж явахдаа сонссон хамгийн тарчлаантай үг байсан, баяр хүргэе ч биш, амьдрал хүлээж байна ч биш, бүр "Одооноос бие биеэ танихгүй" гэх өгүүлбэр. Өдийг хүртэл өөрийг нь зовоосон үгс.
Тэхён өөрийн биеэр тэгж хэлээгүй, гэвч яагаад ч юм өөрөө биш, хүнээр дамжуулж ингэж хэлүүлсэн гэж бодохоор л дотор нь урагдаж уйлмаар санагддаг юм.
Түүний өгөх байх гэсэн цэцгийг тэгж хүлээсний дараа тийм үг сонсоно гэдэг хэчнээн муухай байсан гэж санана?
Жонгүг ийн бодсон ч шатан дээр сууж байснаа гэнэт л босоод ахин урагшилж эхлэв.
Тэхён одоо түүнд хайртай, Тэхён өөр дээр нь дуртай цэцгийг нь авч ирсэн, тэр албаар түүнийг хоосон орон дээр орхиж яваагүй. Энэ бүгд эндүүрэл байсан, тэр Жонгүгийг ашиглаагүй, тэр мэдрэмжинд биш өөрт нь дурласан. Тийм ээ, Тэхён одоо ч түүнд хайртай.
Ийм байхад болно биз дээ? Бусад нь хамаагүй. Бид одоо цаг хугацаанд л амьдардаг шүү дээ...
Жонгүг эцэст нь дээд талд амьсгаадсаар гараад Тэхёныг ширтэнэ.
Бүхэлдээ хоосон саарал орчинд цаашаа хараад хар хашлага налан зогсох Тэхён, үзэсгэлэнтэй гэхдээ сэтгэл өвтгөм.Ойртох тусам утаа савсаж байгааг бодоход тэр дахиад л тамхи татаж байгаа байх.
Жонгүгаас болж тамхинаасаа гарсан ч эцэст нь Жонгүгийг санаад дахиад л тамхинд орчихсон юм хойно...

YOU ARE READING
Spin the bottle✔
Fanfiction"Хоёулхнаа үлдлээ.. Одоо наад лонхоо эргүүл" "Бүгд явчихсан, тиймээс зүгээр л энэ хүүхдийн тоглоомыг дуусгацгаая" Started- 2021.7.2 Finished- 2021.8.16