4.

1.6K 207 9
                                        

Өглөөдөө Тэхён гэртээ сэрсэн юм. Яаж гэртээ ирснээ мэдэхгүй байгаа ч хэн нэгэн рүү залгаснаа бод тэр санаж байв. Толгойгоо барьсаар арай хийн орон дээрээ хөрвөөсөөр дээш харан хэвтээд хамгийн түрүүнд утсаа шалгасан нь улам нь толгойг нь задлах мэт.

Тэр Жимин рүү залгасан байх нь, магадгүй Жимин архи илүү даадаг болохоор эрүүл ухаантай тархины эс ихтэй үлдсэнээрээ түүнийг авч явсан байх л даа.

Тэхён удаанаар орноосоо босож нүүрээ даран суухдаа өчигдөр болсон зарим зүйлс нүднийх нь урдуур үзэгдэх аж.

Толгой нь янгинаад дээрээс нь нойрмоглоод байсан тул угаалгын өрөө орж нүүрээ угаачхаад, бүлээн ус уув. Хацранд нь хөндүүр оргиж эхлэхэд үл ялиг ярвайчхаад санаа алдав.

Уг нь тэр Жиёныд очих байсан ч шартсандаа чадаагүй болохоор 'чадахгүй нь ээ' гэчхээд дээш харан хэвтлээ. Тэрээр яагаад тийм үйлдэл хийснээ, яагаад хачин аашлаад, хэзээ ч мэдрэхийг хүсээгүй мэдрэмжээ мэдэрч эхлэх гээд байсанд унтууцсаар байв.

"Бурхан минь гэж! Би арай гэж амьд үлдсэн юм байх даа?"

Хэтэрхий оройтож боссон тэрээр яг энэ нөхцөлд хийгээгүй даалгавар бие даалтуудаа гэнэт санаж улам д өөртөө уур нэмнэ. Яг энэ үед утас дуугарлаа. Яагаа ч үгүй, гэхдээ л сэтгэл нь хөдлөөд байв.

Тэрээр утсаа аваад уртаар санаа алдаж нүдээ эргэлдүүлэн дуудлагыг авсан юм.

"Байна, хонгор минь?"

-

"Уучлаарай даа, би чамаас хоёр хоног уучлаарай гэж гуйсан шүү дээ..."

Тэхён хөмсөг зангидсаар утсаар ярин сургуулийнхаа зүг алхах бөгөөд яарч гарч ирсэн бололтой, бага зэрэг сэгсгэр үс, хайнга өмссөн сул цагаан цамц зэрэг нь нүдэнд тусаж байв.

"Анхнаасаа хэлчихгүй дээ, тэгсэн бол өөр байх байсан юм"

"За, би л эртхэн хэлэх ёстой байж, одоо намайг уучилчих тэгэх үү?"

"Үгүй!"

"ХАРААЛ ИД ГЭЖ, ЖИЁН!!!"

Дуудлагаа таслахдаа араас нь утсаа шидчих шахам бухимдаж байсан учраас тэрээр утсаа тас зуурсан байлаа. Нийлж архи уусныг нь найз охин нь мэдчихсэн учраас хоёр хоног араас нь уучлалт гуйж байгаа юм.

Үгүй дээ, Тэхёнд зүгээр л салж болохгүй юм шиг санагдсан. Салчихвал ямар нэгэн зүйл болох гээд байгаа юм шиг, энэ охиноос саллаа гээд сэтгэлээр унахгүй ч өөр зүйлтэй хутгалдчих гээд байгаа юм шиг.

Spin the bottle✔Donde viven las historias. Descúbrelo ahora