12.

1.4K 184 5
                                    

[_______flashback_______]

"Чамд нөгөө зураг бий юу?" Тэхён Жонгүгийг сандал дээр суугаад утсаараа тоглож байххд нь гэнэт ийн асуусанд тэр анхаарлаа алдчихгүйг хичээн "Айн? Я-ямар зу-"

"Яагаав дээ! Нөгөө цагаан өнгийн талаар ярьж байхдаа харуулж байсан сарнай. Чи цагаан өнгө олоод зураад будаад дуусчихсан гэж аль дээр л хэлсэн"

Жонгүг утсаа унтраагаад халаасандаа хийснээ жаахан харамссан царай гаргаад "Би тэрийг.. өөр хүнд зурж өгч байсан болохоор дууссан өдрөө л тэр хүндээ өгчихсөн..."

"Юу вэ? Хэнд?"

"Ахдаа. Яах гэж байгааг нь мэдээгүй л дээ, гэхдээ л хэдэн сарын өмнөөс хойш асуугаад байхаар нь"

Тэхён толгой дохисоор юм бодож байгаа бололтой дахиад л гэнэт нүд нь сэргээд "Аан.. тэгвэл чи одоо дахиад сарнай зураад өг! Энгийнээр"

"Надад өнгийн харандаанууд байхгүй"

"Хамаагүй ээ! Гэхдээ надад амла, чи зургаа зурчхаад дараа нь болох зүйлд татгалзахгүй гэж.."

"Тохирлоо"

-

"Тэхён, чи анхнаасаа л хэлэх ёстой байсан юм!"

"Чи л өөрөө 'Тохирлоо' гэчхээд ирэх замдаа хүртэл 'татгалзахгүй гэдгээ андгайлъя' гэж хэлсэн"

"Тэгсэн ч гэсэн! Энэ чинь өвддөг юм байна!" Жонгүг шивээс хийдэг газар Тэхёныг дагаад ирчихсэн болоод ч тэр үү, ирэхээсээ өмнө хэтэрхий энгийн үргэлжилсэн зураасаар л зурчихсан сарнайг дуурайлган баруун гарын шуун дээрээ шивээс хийлгэнэ.

"Зүгээр дээ, дараа нь гоё харагдана. Хослох гэж байгаа юм чинь"

Жонгүг зүү сүлбүүлж байгаа арьсаа харахыг хүсээгүйдээ нүдээ дарсан байсан ч энэ үгийг сонсоод шууд л Тэхён руу харсан юм. "Хослох оо?"

"Мэдээж!"

Тэр Тэхёнтой хослох нь. Жонгүг Тэхён хоёр хос шивээстэй болно. Энэ санааг Тэхён гаргасан. Үүнийг л бодох төдийд хөөрхий Жонгүгийн зүрх хараа хяналтгүй юм шиг, хэтэрхий ихээр дэггүйтэж байгаа юм шиг цохилж эхлэв. Тэхёнтой хосолно...

Шивээсчин залуу "Болчихлоо" хэмээхэд Жонгүг гаран дээрхээ догдлол дүүрэн хараад "Үзэсгэлэнтэй болжээ.. NOT гэнэ үү?"

Тэхён шивээсээ хийлгэх гээд ханцуйгаа хойшлуулснаа "Аан! Наадхыг чинь миний шивээс дууссаны дараа юу гэдгийг нь хэлж өгье"

Spin the bottle✔Where stories live. Discover now