"Магадгүй, чи тэр согтуу нэгэнтэйгээ үнсэлцэж болох байсан байх, үгүй гэж үү?"
"Больж үз, Тэхён. Согтуу байгаа юм уу, хаашаа юм" Жонгүг ийн хэлснээ түүний цээж рүү нь хөнгөн түлхээд "Өмнөх чи одоогийн чи хоёр бүр тэс өөр болжээ?"
"Харин ээ, магадгүй одоогийн би илүү-"
Жонгүг түүний амыг таглаад, муухай харан зөрөх бөгөөд Тэхён санаа алдсаар түүнийг явах хүртэл нь ширтэх аж. Угаалгын өрөөнөөс гарсан даруйдаа Жонгүгийн араас явмаар байсан ч чадаагүй тэгээд ч очвол зодолдож ч мэдэхээр тул тэр чигт нь хаяад Жиён руу очив.
Жиён найз гэж нэрлэдэг хэдэн охидтойгоо инээлдэх бөгөөд нүүрэнд нь инээмсэглэл тодорсон ч Жиёноос болоогүй гэдгийг нь мэдэж байсан юм. Тэхён шууд явж очсоноо гараас нь атгаад "Жиёни! Явцгаах уу?"
"Хааш- Аан, бейкери юу?" Жиён ийн хэлчхээд үсээ хойш нь шидлэн бусдадаа хандаж "Би явлаа шүү, дараа нь бүгдээрээ үргэлжлүүлцгээе" хэмээснээ Тэхёны шуунаас зууран алхсаар найзуудааса холдсон юм.
"Юу ярьцгааж байсан юм?"
"Нохой. Найз маань үрчилж авсан гэсэн. Тэгээд би ч гэсэн авахыг хүссэн юм. Үгүй.. зүгээр л хорхойгоо дарж тэд нартай ярьж байсан юм аа"
Тэхён түүнийг хөтөлсөн чигтээ өөдөөс нь хачин харлаа. "Хэдий амьтанд хайртай ч... чи үслэг амьтнаас харшилтай шүү дээ? Парк руу очоод тоглож байгаад жижигхэн гөлөг оллоо гэснээ учир зүггүй найтаалгаад байсан юм байж.." Тэрээр ингэж хэлчхээд гарцан дээр ирж ногоон гэрэл асахыг хүлээх бөгөөд яг өөдөөс нь Жиёны дуртай бейкери нь үзэгдэж байв.
"Тийм л дээ.. Гэхдээ тэд чинь хөөрхөн"
"Чи бүр хөөрхөн" Тэхён түүний өндөрт тааруулан чихэнд нь өхөөрдөм үгс урсгачхаад уруулыг нь зөөлөн үнсэхдээ гэнэтхэн л Жонгүгийг бодож эхлэв. Зүгээр л 'тэр яагаад үнсүүлээгүй юм бол? Тэр дуртай байдаг байсан...' гэх бодол толгойг нь дүүргэчих нь тэр.
Богинохон үнсэлт ч гэсэн Тэхёныг нүдээ аниагүйд Жиён бага зэрэг гайхаад яг асуух гэж байтал гэрэл солигдож тэд зам хөндлөн гарсан юм.
Тэхён амандаа бувтнасаар "Над шиг сайхан залуугийн үнсэлтээс татгалзана гэдэг..." гээд өөрөө өөртөө шивнэж байтал хаалга тас хийтэл хаагдсанд тэд хоёул цочиж орхилоо.
"Хаалга хаагдаад сонссонгүй ээ, сая юу гэчихэв?"
"Ийм сайхан бялуунаас хүн татгалзана гэдэг байж боломгүй юм гээд л... За тэр яахав, сонгоорой!"

KAMU SEDANG MEMBACA
Spin the bottle✔
Fiksi Penggemar"Хоёулхнаа үлдлээ.. Одоо наад лонхоо эргүүл" "Бүгд явчихсан, тиймээс зүгээр л энэ хүүхдийн тоглоомыг дуусгацгаая" Started- 2021.7.2 Finished- 2021.8.16