-7-

2.2K 272 45
                                    

Хайраас илүү хүний сэтгэлийг өвтгөдөг зүйл нь дассан сэтгэл гээч зүйл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайраас илүү хүний сэтгэлийг өвтгөдөг зүйл нь дассан сэтгэл гээч зүйл.
Хайрыг хүн даваад гарчихдаг хэр нь дассан сэтгэлийг чаддаггүй ажээ.
Хайртай болохоор өөрийн хайртаа орхиж чаддаг хүмүүс байдаг атал ганцаардахаас айсандаа хэдийн байхгүй болчихсон сэтгэлээ хуураад хамт байхыг хүсэх хүсэл хүртэл байдаг аж.
Дассан сэтгэл ийм л айхтар.
Хайртай эндүүрчихээд өөрийгөө хэн нэгэнд хорих тийм л гяндан шиг зүйл гээч нь.

Тийм зовлонгоор Жонгүг гуниж бас харуусна. Хэдийн дасчихсан тэр бүсгүйг үгүүрэхэд нь түүний хайрт хүртэл гунигийг нь сэтэлж чаддаггүй аж.

Гуниг нь жаргалаа амархан идчихдэг болохоор хүн тийм л зовлонгуй амьтан юм шиг.
Нулимс нь инээмсэглэлийг торон орж ирдэг болохоор хүн уйламхай амьтан юм шиг.
Харуусал нь итгэлээ амархан өөртөө уусгачихдаг болохоор хүн өнгөрсөнөө нэхэн санадаг амьтан юм шиг.

Хэёоны уйлах төрх Жонгүгийн зүрхэнд хүрч чадаагүй ч тархинд нь хүндээр очжээ. Хэрвээ тэд огтолцоогүй байсан бол Жонгүг өөрийн амьдралдаа ямар ч элдэв хэрэггүй асуудалгүй жаргалтай байх байсансан. 
Хэдий сэтгэл нь эзэнтэй ч өөрт нь эрх чөлөөг бий болгож өгдөг, өөрт нь эрхэлдэг тэр нэгэнтэй байх дэндүү шунам. 
Жонгүг өөрийнхөө сул талыг тийм ч сайн мэдэхгүй. Төрсөн цагаасаа л шилдэг байсан түүнд сул тал байдаг ч гэж санаагүй биз. Гэтэл тэр ганцаараа байж чаддагүй нэгэн.
Ганцаараа байх цаг хугацаандаа өөрийгөө идэж, өөрийгөө алга болгочихдог болохоор үргэлж хэн нэгнийг хажуудаа байлгахыг хүсдэг.
Эмэгтэй хүнд дэндүү дуртай болохоор өөрт нь таалагдаж л байвал сэтгэлээ онцгойлон харалгүй таг мартчихаад зугаацах тийм л нэгэн.
Түүнд зугаацах сайхан болохоос хэзээ ч хариуцлага сайхан байгаагүй.
Тиймээс л өдий хүртэл ирэхдээ үерхэл гэх харилцаанд ганцхан удаа байж үзсэн нь Даын биз.
Даыны өмнө Жонгүг хариуцлага хүлээх хэмжээнд түүний сэтгэлийн хаалгыг нээхээр зогссон ч Даын Жонгүгтэй адил нэгэн байсан нь тун таагүй.

LUNETTEWhere stories live. Discover now