-8-

2.2K 266 47
                                    

Тун дэггүйхэн хайрын бурхан яахын аргагүй өсвөр насны нэгэн бий биз

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тун дэггүйхэн хайрын бурхан яахын аргагүй өсвөр насны нэгэн бий биз. Хэрвээ хайрын бурхан ухаан суусан нэгэн байсан бол хэрхэвч Жонгүгийг гэх Хэёоны сэтгэлийг дүрэлзүүлэн асаахгүй байсан даа.

Нийлэх тавилангүй сүнснүүд хэр нь сэтгэл нь татагдчихсан тэднээс Хэёон дэндүү туйлдаа хүрмээр.
Хүнээс хайр гуйлгачлан горьдох шиг уйтай зүйл хаана байхав дээ. Гэтэл хамт байхын төлөө өөрийгөө шатаах энэ бүсгүй дэндүү өрөвдмөөр.
Гомдол харуусалдаа шатахдаа үүнийгээ хайрандаа шатаж байна гэж санах шиг мулгуу зүйл гэж хаана байхав.
Гэлээ ч хүн хэзээд мулгуу нэгэн байсаар ирсэн шүү дээ. Ялангуяа хайрласан нэгэн.

Жонгүг Хэёон хоёр буцаад нийлэхэд бүх зүйл сайхан болоод үлгэр дуусна гэж санасан ч тийм байсангүй. Хайрлах бус хайрлуулах эрдэмд суралцсан Жонгүг хэтэрхий амархан байвал дэндүү сонин. 

Нийлээд хэдий  хоёрхон долоо хоног дөнгөж л өнгөрсөн байхад Хэёон Жонгүг гурав дөрвөн удаа хэрэлдээд амжчихсан байлаа. 
Хэн хамгийн ихээр хайрлана тэр чигээрээ өвддөг болохоор Хэёон өөрийнхөө арай гэж барьсан тэнгэрийн одоо алдахыг хүсэхгүйгээр чангаар зуурна. 
Гэтэл од гэж бодсон тэр нэгэн салют байсан бол Хэёон үүнийгээ ч мэдэлгүй биеэ шархдуулан өөрийгөө түүний цогонд түлсээр байлаа.

Жонгүг тав дах өдөр болгон ухаан санаагаа алдатлаа уучихдаг болсон тэр өнөөдөр өмнөх өдрүүдээсээ согтчихсон үүрийн дөрвөн цагт автобусны буудалны сандал дээр өөрийг нь ирж авах Хэёоныг хүлээнэ.

Төд удалгүйхэн Тэхёны машинтай Хэёон ирэн Жонгүгийг сэргээн Тэхёнтой хамжилан машиндаа суулган Жонгүгийн гэрийн зүг хөдөлцгөөв. Жонгүг шөнийн гудамжыг чимээгүйхэн харан явахдаа уйлж эхлэх үед Тэхён машиныхаа толинд тэднийг харахдаа  дургүй нь хүрч орхив.
Хэёон аргадах гэж гараа явуулсан ч өөртөө хүргэхгүй холдуулах Жонгүг Тэхёнд жигшүүртэй санагдана.

Жонгүгийг гэрт нь оруулж өгчихөөд буцаад машиндаа суухад Хэёон Тэхёнруу инээмсэглэн

LUNETTEWhere stories live. Discover now