-15-

1.8K 237 14
                                    

Хүний амьдрал тэр хүнийг хаана оршихоос нь шалтгаалан өөр өөр байдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүний амьдрал тэр хүнийг хаана оршихоос нь шалтгаалан өөр өөр байдаг.
Өнгөрсөнд амьдрах чи гуниг дүүрэн сэтгэлдээ хорогдох бол ирээдүйд амьдрах чи түгшил дүүрэн өнгөрөөнө.
Харин одоо цагт амьдрах чи л цор ганцаараа аз жаргалтай байж чадна.

Жон Жонгүг ирээдүйд амьдардаг нэгэн байлаа. Тиймдээ ч өөрт байсан зүйлсээ алдсан хойно нь мэдрээд харамсах үе хичнээн их гэж санана. Ирээдүйн аль нэг цаг хугацаанд түүний бий болгохыг хүссэн Жонгүг байдаг учраас тэр Жонгүгийг бүтээхээр шаргуу хөдөлмөрлөдөг нэгэн. Ийм л болоод үргэлж Жонгүг хүссэн бүх зүйлсээ авж, хүссэн бүх зүйлдээ хүрсэн биз.

Харин Ким Тэхён одоо цагтаа амьдардаг нэгэн байлаа. Жонгүгээс эрс ялгаатай нь өөрт байгаа бүхэндээ нэг нэгэнгүй анхаарал хандуулдаг тэр маргааш байхгүй мэтээр өөрт байгаа бүх зүйлсээ хайрладаг. Тэхён мөч бүрийг эрдэнэс мэт л хүлээж аван өөртөө хадгалдаг нь ямар үзэсгэлэнтэй гэж санана.

Хамгийн гунигтай нь Хэёон өнгөрсөндөө амьдардаг нэгэн. Өөрийн хийсэн үйлдэл бүрдээ харамсаад түүгээрээ өөрийгөө иддэг. Дурсамж болоод өнгөрөөх тэр зүйлүүдийг зүрхэндээ хадаас болгон шигтгэдэг уй гашуу дүүрэн нэгэн.

Хагас жилийн өмнө
Сөүл хот

Тагтан дээрээ хөл нүцгэн зогсоод байрнаас нь холгүй харагдах гэрлэн дохиог хараангаа тамхи татах Тэхёны утас дуугархад сая л нэг гэрлүүгээ орон утсаа авав.

"Жимин, ийм орой ямар хэргээр залгаав"

Шөнийн 1 цагт залгах Жиминд илт дургүйцэж буйгаа илэрхийлээгүй ч цаанаасаа л хүйтэн гарах хоолойгоороо Тэхён ийн хэлэхэд Жимины хөхрөх чихэнд нь тодоор дуулдав.

"Ким Тэхён, чи өнөөдөр намайг хэнийг харсанг ч мэдвэл надтай ингэж харьцахгүй л байх даа"

"Согтуу байгаа юм уу"

"Жон Хэёон та хоёрыг салчихсан гэж ёстой бодсонгүй шүү"

LUNETTEWhere stories live. Discover now