Хэёоны нулимсыг нь арчин хайрлаж эхэлсэн Тэхёны энэ хайр хайртынхаа амьдралын Жонгүгийн мартах хэсэг байсан юм биш байгаа гэхээс үхтэлээ айна.
Хувь тавилан атаархан булаахыг хүсдэг хайр энэ ертөнцөд байдаг бол түүний хажуугаар хувь тавилан өрөвдөн ямар нэгэн зүйл бүтээж өгөхийг хүсдэг хайр хүртэл байдаг ажээ.
Тэхёны хайр хувь тавилан өрөвдөж хэсэгхэн хугацаанд түүнд хэн нэгэний хувь тавилангаас зээлдүүлсэн хайр байлаа.
Хүнийг хэцүү үед нь тэсэж үлдэхэд туслаад хожим хойно юу хожиж чадна гэж. Эцсийн эцэст тэр хүний зүрх эдгэж чадахгүй юм бол. Зүрх эдгэхээр шийдээд хэдийн зүгээр болох байсан бол түүний хажууд тэгтлээ туйлдаа хүрэхгүй байх байсан шүү дээ. Эдгэж чадаагүй зүрх төгсгөлд нь эдгээж чадах нэгнийхээ хажууд үлддэг юм хойно.
Хэнээс ч илүү Тэхён Жонгүгийг гэх Хэёоны сэтгэлийг мэддэг нь уйтай.
Тэхён л мэдэхгүй байсан бол сайхансан. Хорвоо дэлхийн бүх хүн мэдсэн ч Тэхён л Хэёоны сэтгэл дэх Жонгүгийн байр суурийг мэддэггүй байсан бол....Хамгийн анх хоёрдугаар курсдаа Жон Хэёоныг олон харж байсан юм.
Оюутны танилцах үдэшлэг дээр энэ жил хөөрхөн охин хэд хэдэн ирсэн талаар найзууд нь шуугилдасаар очиход үнэхээр тэнд хөөрхөн охидууд олноороо харагдасан ч хамгийн түрүүнд тэд нартай босон мэндлэх Хэёон түүний нүдийг татав.Тэхён хамгийн анх Хэёонтой тэгж харц тулгарахдаа сэтгэлдээ сорви болгох шархыг зүрхэндээ зуржээ.
Гүн бор нүд нь алга болтлоо инээмсэглэх, хацар н ягаарах хүйтэн гартай тэр бүсгүй үлгэрийн дагина мэт л санагдана.Энэ бүх охидуудаас Жон Хэёон дэндүү онцлом үзэсгэлэнтэй. Түүний инээмсэглэлийг ярихгүй өнгөрч болохгүй. Увисдам инээмсэглэлээрээ инээхдээ Хэёон Тэхёны зүрх сэтгэлийг эзлээд авчихсан байна гэж өөрөө ч санаагүй биз.
Урлагийн талаар ярихдаа нүдэнд нь одод гүйж гялалзахыг харахдаа Тэхён түүнд дурлахаар шийдсэн юм.
Түүний энэ олон жилийн турш хайж ирсэн хүн яахын аргагүй Жон Хэёон мөн байлаа.
Дэндүү цайлган сэтгэлтэй нулимс дүүрэн тэр бүсгүй Ким Тэхёны энэ амьдралаас нэхэн санан хайж ирсэн "Анхны хайр" нь байлаа.