-12-

2K 247 11
                                    

Жавар даам хүйтэн шөнийн тэнгэрт мандах сар дэндүү ганцаардмал

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жавар даам хүйтэн шөнийн тэнгэрт мандах сар дэндүү ганцаардмал.
Тодоос тод гэрэлтэх ч уй гашуу нь л нүдэнд өртөнө.

Тэр нэгэнг хайрласан хайр минь туйл болон бичигдэх хэр нь хайртынхаа амьдралд би түүний түүхийн хэдхэн мөр байлаа.
Магадгүй бид хамт байхаар заяагдаагүй ч байж мэднэ.
Энэхэн амьдралын хувь заяанд зэрэгцэж чадаагүй одод биз.

Үүрд гэж хоёр удаа амлахдаа би ухаангүй дурласан байсан. Дурлалдаа мансуурчхаад хожим хойно чадахгүй амлалтаа өгөхдөө би чадна гэж итгэсэн юмдаг.
Нэгнийн хайрлах хайрандаа үүрд хэмээх зуурдыг амласан ч надаас өөрөө яваад өгсөнсөн.
Жон Жонгүгт би яахын аргагүй хайртай байсан. Тэр хүн инээж л байвал бүх зүйл болдог байсан болохоор. Хэдий би тэр хүний инээх шалтгаан биш байлаа ч инээмсэглэж л байвал болдог байлаа.

Хоёр дах удаагаа би үүрдийг амлахдаа үүрд гэдэг үгний үнэ цэнийг хэдийн мэдсэн байв. Үхэл ч салгахгүй гэж бодсон тэр цаг хугацаа үнэндээ үүрд биш гэдгийг ойлгоод үүрд гэдэг заримдаа хором л байдгийг ухаарсан байсан. Гэсэн ч би түүнд үүрд хэмээх амлалтыг өгөхдөө энэ удаа бүтнэ хэмээн найдсан юм.
Гэхдээ миний төлөө зүрх нь булгилан оршдог тэр залуу хэрхэн мэдэх билээ.
Шунал дүүрэн намайг.

Тэхёноос салахаар шийдсэн тэр өдөр би юу ч мэдрээгүй ээ. Хайргүйдээ мэдрэмж мэдрээгүй юм биш. Төсөөлөж чадаагүй хагацал гэнэт л хүрээд ирсэн болохоор тэр.

Юнгитэй түүнийг хуурсан минь хангалттай. Хэдий болтол би түүнийг өөрийнхөө хажууд уяах юм гэж бодохдоо би түүнд салах санал тавьсан юм. 
Үргэлж миний төлөө байсан Тэхён тэр өдөр надад бууж өгөхдөө уйлж байсан. Гүүрний үзүүрт хөтлөлцөн зогсох мэт бидний харилцаа. Намайг доош унах гэх бүрт чангаар тэврэн барьж авж байсан хэр нь би түүнийг гүүрнээс шидчихэв. 
Тэхёныг би орхин явах үедээ түүний нүднээс би өнө их уй гашууг булшлаад явж буйгаа мэдсэн ч Тэхён намайг өөртөө үлдээх гэсэнгүй.
Одоо миний амьдралаас явах цаг чинь болждээ гэсэн шиг харван одох од намайг үдсэн сар байлаа.

LUNETTEWhere stories live. Discover now