-1-

2.6K 318 33
                                    

Жон Жонгүг гэдэг хүнийг хамгийн анх нэгдүгээр курсын танилцах үдэшлэг дээр харж байсансан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жон Жонгүг гэдэг хүнийг хамгийн анх нэгдүгээр курсын танилцах үдэшлэг дээр харж байсансан. 
Танилцах үдэшлэг дээр нилээн хоцорч ирсэн дээд курсын нилээн алдартай ах анхаарлыг минь бусдаас нилээд татсан нь үнэн. Хар савхин хүрмээ өмсөөд мотоциклээ унахдаа хичнээн дур булаам гэж санана. 

Хоёр цаг гаран курсынхээ сурагч нартай танилцаж нилээн дотно болцгоохдоо Жонгүгийн би нилээн анхааран харсан юм. Түүнийг харахад хамгийн түрүүнд инээхээрээ алга болчихдог тэр том нүд нь анхаарал татдаг, түүний дараагаар түүний баруун гарны битүү шивээс яахын аргагүй нүдэнд өртөнө.
Савхин хүрэм, шивээс бас охидтой хэтэрхий дотно дээр ярьж буй охин болгонтойгоо сээтгэнэж байгааг нь л харвал тэр яахын аргагүй муу залуу байсан.

Гэхдээ танилцах үдэшлэг дуусах үед ганцаараа хамгийн эрүүл ухаантай үлдэчхээд доод курсынхаа хүүхдүүдийг гэрлүү нь такси барьж өгөх түүний төрх миний бодлыг эрс өөрчлөв. Хэдий муу залуу ч хариуцлагатай бас халамжтай байх нь ээ гээд.

Тэр үед би бусдаасаа хамаагүй эрүүл байсан ч Жонгүгийн хажууд бол согтуу л байлаа. Намайг гэр ойролцоо хүүхэдтэй минь хамт таксинд суулгачихаад хэтэрхий цайлган харагдах инээмсэглэлээрээ нүүрэнд минь тулан инээмсэглэсэнсэн.
Тэгж л Жон Жонгүг миний зүрхийг надаас хулгайлаад явсан юм.

Гэсэн ч Жон Жонгүг маргааш нь намайг таньсангүй. Нилээн дотно болчихсондоо гэж бодсон ч үнэндээ Жон Жонгүг тийм ч хүнтэй дотно болоод байдаггүй зүгээр л найрсаг нэгэн болж таарсан. 
Сургуульд түүний нэр их алдартай. Хичээлдээ үнэлэмхүй сайн бөгөөд багш нарын хайртай оюутан байлаа. Харин сайхан ааш, сайхан төрх, хүндлэнгүй байдлаараа оюутнууд дундаа тунчиг алдартай нэгэн.

Гурван жилийн турш Жон Жонгүг гэдэг дээд курсын ахаа нууцаар хайрлан явсаар, түүнтэй ойртож танилцах гэж хичээсээр.
Гэсэн ч үргэлж л намайг хараад тэгтлээ онцгойлж ялгахгүй, арай гэж л намайг өөрийнх нь доод курсын дүү хэмээн танина.
Магадгүй түүнтэй яриа өдөх хэдэн зуун охид бий биз. Сонирхохгүй бол нэрийн санах хэцүү нь ойлгомжтой.

LUNETTEWhere stories live. Discover now