-17-

3.8K 322 46
                                    

Энэ хайрын бяцхан түүх хэний ч хайрын түүхийг өгүүлсэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ хайрын бяцхан түүх хэний ч хайрын түүхийг өгүүлсэнгүй. Харин хайр гэж юу болох талаар хэсэгхэн мөрийг өгүүлэв.

Ким Тэхёноос илүү Жон Жонгүг, Жон Жонгүгээс илүү Ким Тэхён энэ хайрын түүхэнд сохорч хосоо алдсан хун аятай гашуудан байв.

Жон Хэёоныг алдах мөчдөө Жон Жонгүг өөрийн горхи аятай урсах сэтгэл нь хэдийн Хэёонд нуур болон тогтон үлдсэн гэдгийг мэджээ.
Горхи аятай хэнд ч сэтгэл нь тогтдоггүй байсан Жонгүгийн сэтгэл нэг л мэдэх нь тогтуун нуур болчихсонг хэрхэвч өөрөө гадарласангүй.
Түүний тогтуун хүйтэн нууранд  үзэсгэлэнтэй хун оршин буй.
Цор ганцаар орших тэр хун нь  Хэёон юмсанжээ.

Жонгүг бага наснаасаа хайр гээд байх зүйлийг тийм ч тоомжирлож мэдэрч үзээгүй нэгэн. Учир нь тэр төрөхдөө л тоологдож барамгүй хүмүүсээр хайрлуулж өсөхөөр хувь тавилантай байсан болохоор тэр биз.
Тиймээс хайр нэхэхийн зовлон, хайрлагдахгүй байхын харууслыг мэдэхгүй тэр хайрыг тийм ч сайн мэдэхгүй.

Орчлон ертөнц ийм болоод л тэнцвэр хэрэгтэй байдаг байх нь.

Хэт ихээр байвал тоож ч мэдэхгүй, ер байхгүй байвал анзаарч мэдэхгүй.

Жон Жонгүгт алмаз аятай бүсгүй байсан нь Даын.
Алтан халбага амандаа зууж, шүр сувдан хувцасаар гангаран амьдарсан түүнд тохирох эмэгтэй яахын аргагүй тэр бүсгүй байсан гэж хүн бүр бодсонсон.
Гэхдээ хувь тавилан Даыныг хэрхэвч Жонгүгт зориулахыг хүсээгүй.

Хэёон харин сар шиг нэгэн байсан юм.
Жон Жонгүгийн сүүдэр ч үзэгдэхгүй төгс амьдралын харанхуй болохыг хүсдэг сар.
Оч эрдэнэсийн гялбаанд ядарсан нүдийг нь амраах харанхуй
Жон Жонгүгийн төлөө.
Бүгд гэрэлтэхийг хүсдэг энэ ертөнцөд харанхуй л байхыг хүссэн.

Амрах секунд ер байхгүй завгүй гэрэлтэх түүний ертөнцийн харанхуй болохыг хүснэ.
Хурц тод гэрэлд өвдсөн нүдийг нь амрааж өгөх тэр нэгэн харанхуй.
Мөнхийн гэрэлтэх түүний үзэсгэлэнтэй ертөнцдөө ер харуулж болохгүй гутам төрхийг нь нуух харанхуй.
Гэрэлтэх тэр гялалзсан ертөнцөд тэвчих өвдөлтийг нь анагаах харанхуй.
Гялтганах түүний ертөнцийн тайвшрал болох тэр харанхуй.
Тодоос тод гэрэлтэх оддын ертөнцөд нь түүний уур хилэнг анирлуулан өгөх хүйтэн жавартай харанхуй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 07 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

LUNETTEWhere stories live. Discover now