INTRO

6K 380 29
                                    

02:00 АМ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

02:00 АМ

Үс нь сэгсийж нүдний будаг нь урссан бүсгүй тансаг үнэтэй хар даашинзаа үл ойшоон газар суун заваартуулж, хэдэн саяар үнэлэгдэх хар гутлаа өөрөөсөө холгүйхэн гээн хэн ч үл холхих автомат шатахуун түгээгүүрийн нэгэн буланд замын хүйтэн шалан дээр сууна.

Үзэсгэлэнтэй нүдтэй ч харц нь хоосорчихсон тэр бүсгүй утасныхаа дэлгэцэн дээр байх хэдхэн цагийн өмнө салсан залуутайгаа жаргалтайгаар авхуулсан зургаа ширтэн сууна.

Тэдний салалтанд тэгтлээ өвдөж, ингэж сульдан унаж байгаа нь цор ганц энэ бүсгүй.
Учир нь түүний хайртай залуу үнэн байгаагүй юм.

Яг л үүл мэт тэр залуу бороо болон алга болох мөчид бүсгүй түүнийг барьж үлдэхийг хүссэн ч чадсангүйдээ ингэж гуниглан суугаа нь энэ.

07:00 АМ

 Жон Жонгүгийн гэр

"Ночу, би чиний авч өгсөн зүүлтийг ерөөсөө хайгаад олохгүй юм"
Хэёон өөрийн хайртын анх сэтгэлээ илчлэхдээ бэлгэлсэн зүүлтийг ер хайгаад олохгүй байсанд Жонгүгт ийн хэлэхэд Жонгүг угаалгын өрөөнөөс шүдээ угаасаар гарч ирэн

"Тэр одоо чамд хэрэггүй дээ, гүзээлзгэнэ минь" гээд буцан угаалгын өрөөрүүгээ ороход Хэёон зүүсэн цагаасаа хойш ер тайлж үзээгүй зүүлт нь ала болчихсонд их л гайхна.

Жонгүгийн орны наана цаагуур нямбай шалгах зуур гэнэтхэн л Жонгүг түүний гараас угзран өөртөө татан тэврээд

"Хэёон,  хайх хэрэггүй дээ" гэж хэлэн уруулыг нь үнсээд үсийг нь илэхэд Хэёон санаа алдан хайртынхаа тэвэрт тайвнаар зогслоо.

"Гэхдээ тэр зүүлт хэтэрхий үнэтэй байсан шүү дээ"

"Тэгээд яадаг юм, би чиний хажууд байхад"

Хэёон нүдээ анин Жонгүгийн үнэрийг үнэртэхдээ түүнд талархаж байлаа. Өөрийг нь хайрлах энэ залуугийн хайр ямар агуу болохыг ахин санахдаа түүнийг хүртэх эрхгүй байхвий гэхээс үнхэлзэгээ хагартал айна. 

LUNETTEWhere stories live. Discover now