-11-

2.1K 247 20
                                    

Хорин насандаа дурласан дурлалыг үүрдийн гэж бүү итгэ

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Хорин насандаа дурласан дурлалыг үүрдийн гэж бүү итгэ.
Хэтэрхий залуу бидний сэтгэл зуурдынх болохоор...

Хэёоны ажиллаж буй барилга дээр том осол гарсан тул Хэёон аялалаа хурдхан шиг л зогсоон Сөүлрүү аль чадахаараа л буцахаар болов.

Сөүл хүрэх зам хэтэрхий давчидам бас айдас дүүрэн байсаар ажил дээрээ ирэхэд хэдийнээ архитектурын багийн буруу тооцооллоос болж осол гарч гэж  тогтоогдсон байлаа.
Архитектурын багийн алдаа ч инженерийн баг ч бас тооцооллоо хангалттай бүрэн нягталж чадалгүй барилгын ажил эхлүүлсэн гээд компани тэр чигтээ онцгой байдал зарлаад хөдөлгөөнд орчихсон тул Хэёон хэд хоногтоо л гэртээ ирэлгүй ажилласаар...

Долоо гаруй хоног гэртээ харьж чадаагүй Хэёон ажлаасаа гаран ядаргаагаа тайлахаар гэртээ харих гэсэн ч стресснээсээ болоод бараг л галзуурах шахам байв.
Тиймд сэтгэлээ сэргээхээр оюутан цагтаа орж гардаг байсан оюутнууд дунд одоо ч алдартай pub-руу зүглэн явлаа.

Хэдэн жилийн өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн тэр газрыг ч анзааралгүйгээр дарс захиалчихаад ганцаар хундагаа дүүргэн сууна.

Бариста Хэёоныг хэсэг харан байснаа танив бололтой өмнө нь ирэн

"Хэёон уу даа"

Хэёон хундага дарснаасаа харцаа салган дээш харвал танил нэгэн нь харагдахад инээмсэглэн
"Мин Юнги, чи энд ажилсаар л байгаа юм уу?"

"Би энэ газрын эзэн болоод их удаж байна" гээд инээмсэглэхэд нь Хэёон сая л нэг эргэн тойрноо сонирхон нэг харуулдаад

"Сайхан амьдарч байгаа байх нь ээ"

"Надад бол болдог л юм" гэчихээд Хэёоны дуусаж буй дарсан дээр дарс нэмэн хийснээ
"Харин чи"
Юнги илт сээтэн хаях мэт цагаан сорочкиныхоо ханцуйг шуугаад текээ тулан зогсоход Хэёон энэ үйлдэлд нь нүдээ эргэлдүүлэн инээмсэглэлээ.

LUNETTEDonde viven las historias. Descúbrelo ahora