-2-

2.4K 295 17
                                    

Магадгүй би хэтэрхий амархан байсан байж мэдэх ч 3 жилийн турш түүнийг хайрласан миний сэтгэлд тийм ч хурдан бас амархан харилцаа биш байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Магадгүй би хэтэрхий амархан байсан байж мэдэх ч 3 жилийн турш түүнийг хайрласан миний сэтгэлд тийм ч хурдан бас амархан харилцаа биш байсан юм.

Хэтэрхий хурдан дотносож,хэтэрхий амархан хоорондоо зохицохдоо би үүнийг хувь тавилан л гэж бодсон.

Хүмүүс ярьдагсан.
Хэрвээ чи өөрийн заяаны ханьтайгаа учирвал хорвоо та хоёрыг хамт байлгах гэж хичээхдээ бүх зүйлсийг хурдлуулдаг гэж.

Тэр үгэнд би итгэсэндээ өөрийгөө тэнэг гэж хэлэхийг хүсэхгүй байна. Зүгээр л би буруу хүнийг азаартан андуурчихсан л гэж бодохыг хүсэж байна.

Хамт байх хугацаандаа би хэзээ ч бидний харилцааг хуурамч гэж бодож байсангүй. Жон Жонгүг тийм л их хайрыг надад мэдрүүлсэн ч би Жонгүгт хайрыг мэдрүүлээгүй нь харамсалтай.

Архитектурын анги болохоор макет, скейт тасралтгүй хийдэг миний гар үргэлж л зүсэгдэж хуурайшиж сорвишсон байдаг байлаа.
Тэр гарыг минь хараад гарын тос үргэлж л түрхэж өгөх Жонгүг миний амьдралын үргэжлэл байсан юм.
Сорив бүрийг минь үнсээд үзэсгэлэнтэй сорви гэж хэлсэн Жонгүг,
миний амьдралын хамгийн үзэсгэлэнтэй хайр татам хэсэг байлаа.
Миний ирээдүйд түүнгүй секунт нэгээхэн ч үгүйгээр.

Би түүнийг хэрхэвч үзэн ядахгүй ээ.
Би чамд хайртай Жон Жонгүг.
Миний үзэн ядаж буй тэр хэсэг бол надад хайргүй тэр хоосон сэтгэл нь.

Жонгүг бид хоёр салснаас хойш хэдийн нэг сар өнгөрчээ. Жонгүг бид хоёрыг салчихсан гэдэг яриа одоо ч намжаагүй бөгөөд үе үехэн надтай дотно юм шиг л гэнэт Жонгүг бид хоёрын талаар асуух охидууд мэр сэрхэн.
Угаас Жонгүгийн найзууд нь охидуудтай амархан харилцаа тогтоогоод амархан салчихдаг тул Жонгүгт би хаяагдсан гэх яриа бидний цуу ярианы дийлэнхийг нь эзлэнэ.

Тэр үдэшлэгнээс хойш бид хоёр бие биетэйгээ үг дуугарах битгий хэл бие биерүүгээ тоож нэгээхэн ч харцгаагүй.
Жонгүгтэй үерхэж байхдаа сүүлийн нэг сар нь бараг хамт амьдарсан болохоор тэднийд байсан миний эд юмсыг бүгдийн манай найзад өгчихсөн байгааг л харахад надтай уулзахыг хүсэхгүй байгаа нь илт.

LUNETTEWhere stories live. Discover now