-10-

2.1K 258 23
                                    

Өөрт байсан бүх зүйлээ орхиод Жонгүг Итали улсыг зүглэх тэр мөчид түүний амьдралын нэгэн хэсэг дуусав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өөрт байсан бүх зүйлээ орхиод Жонгүг Итали улсыг зүглэх тэр мөчид түүний амьдралын нэгэн хэсэг дуусав.
Харин Хэёоны хувьд Жонгүгийгийн өөрийн дураар дуусгаад хаяад явсан мөрс нь дуусаагүй үлджээ.

Хэдий Жонгүгтай харилцаагаа өөрийн гараар дуусгаад Тэхёныг сонгосон ч зүрх сэтгэл нь энэ сонголтыг хийгээгүй байв.
Түүний тархи өөрийгөө хамгаалахдаа өөрт хамгийн хэрэгтэй сонголтыг сонгосон төдий.

Хувь тавилангийн үзүүрт үргэлж огтолцох хувьтай хүмүүс юм болохоор Жонгүг Хэёон хоёр хамтдаа байх сонголтыг хийгээгүй ч огтолцсоор...
Хэдий хувь тавилан тэдний учралыг хэд хэдэн удаа бэлдсэн ч ер биесээ олох тохиол байсангүй.

Жонгүгийн төгсөөд ажилд орсон барилгын томоохон корпарацит Хэёон дараа жил нь гэрээт ажилчин болон орсон ч Жонгүг мэргэжил дээшлүүлхээр Итали улсыг зориод явчихав.

Хэёон зуны амралтаараа ээжтэйгээ хамт Жонгүгийн байсан Ром хотод аялахаар очсон ч тэр үеэр Жонгүг танил найзынхаа зусланд амрахаар хөдөөг зорьсон байв.

Жонгүг нутагтаа амрахаар ирэхдээ хуучин ажлын газрынхантайгаа уулзсан ч Хэёон эмнэлэгт хэвтэж байв.

Тэгсээр тэд хэдийн хоорондоо уулзаагүй гурван жил өнгөрсөн байлаа.
Учирах ёстой тавилангаасаа бултан явсаар байсан ч тэд эцэст нь Италид ахин учиржээ.

Үзэсгэлэнт өв Ромын зуны үдэш Trevi усан оргилуурын өмнө тэр олон хүмүүсээс бие биенээ олон харахдаа тэд зорьж ирсэн усан оргилуурынхаа гоо үзэсгэлэнг илт булаан өөрсөддөө татах аж.
Хэёон Жонгүгээс харцаа буруулан цааш явах үед Жонгүг түүнийг алдахгүй гэсэндээ араас нь чадах хамгийн хурданаараа гүйсээр эцэст нь энэ их уй гашууныхаа эзэнг олон авахдаа тэр инээмсэглэв.
Үсэндээ бар цэцэг хатгасан Хэёоны харц яавч өөр шиг нь биш.
Ганцаардалдаа идэгдэж, гунигтаа ууссан харц биш хайрлуулсан нэгний харц байх нь уйтаяа.

LUNETTEWhere stories live. Discover now