-14-

1.8K 230 12
                                    

Сөүл хотыг ахин зорин ирэхдээ би Тэхёнтой ойрхон байранд амьдрахаар болов

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сөүл хотыг ахин зорин ирэхдээ би Тэхёнтой ойрхон байранд амьдрахаар болов. Хэдийнээ хамт амьдраад гэрлэхээс бусдыг бид үзсэн ч энэ удаа ахиад шинээр эхлэлээ.

Тэхён намайг залгасны дараа 2 цаг гаруйн дараа л Инчонд ирсэн юм. Нүдээрээ надруу инээмсэглэн угтаж авахдаа Жонгүгийн гаргаж чадаагүй тэр зоригийг гаргав. Намайг хараад шууд л гүйн ирэн тэвэрсэн нь сэтгэлд минь тодоос тод үлдэнэ.
Миний сэтгэлийг Жонгүг тэр чигтээ саарал өнгөөр будаад яваад өгсөн ч Тэхён тэр сэтгэлд нил ягаан өнгийн бэх бага багаар дуслуулдаг хэвээрээ.

Би түүнд талархав.
Жонгүгаас хүссэн ч хүртэж чадаагүй зүйлсийг маань өгч буйд.

Амьдрал минь жилийн дотор гэхэд хэд хэдэн удаа эрс өөрчлөгдөх шаардлагатай болов.
Мэргэжлээсээ бууж өгч хэд хэдэн өөр зүйл оролдож үзсэн ч бүтэлгүйтсээр.

Хэдэн сар ер уулзаагүй Тэхёны хувьд бүх зүйл хуучин шигээ л байлаа. Түүнийг орхиод явсан өдрөөс өөрчлөгдсөн зүйл ер байхгүй.

Намжүүнээс намайг явсаны дараа гунигтаа булагдсан Тэхёны талаар сонсвол тийм ч тааламжтай биш байв. Тэхён надаас салаад галзуу юм шиг л ажлаа хийж, шөнө бүр уучихаад хааяа хааяахан тамхи татдаг болсон гэнэлээ.
Уйлах ч үгүй, шаналах ч үгүй.
Ер сэтгэл хөдлөлгүй хоосон.
Хамгийн гунигтай нь
Тэхён намайг ер мартахыг хүсээгүй гэсэн. Амьдралынх нь хамгийн үзэсгэлэнтэй мөч байхад мартахыг хүсээгүй гэсэн.

Удаан хугацааны дараа Тэхёны гэрт ороход үргэлж л үнэртдэг байсан тансаг лааны үнэр тамхины үнэртэй хоршин үнэртэх нь сэтгэлийг минь өвтгөж орхино.

"Чамайг тамхи татдаг болсон гэж Намжүүнаас сонссон"

Том өрөөний буйдан дээр цүнхээ тавих зуураа би түүнд ийн хэлэв.

"Тэр золиг нээрээ хүн ховлоод"

Хэнэггүй инээмсэглэх түүнийг харахдаа би түүнийг хэнээс ч илүү хайрлаж өгөхийг хүсэв. 

LUNETTEWhere stories live. Discover now