-4-

2K 279 16
                                    

Өглөө 10 цагт Тэхёнтой уулзаснаасаа хойш компьютерийн хоёр дэлгэцний ард барилгын графикаа хийсээр нэг л мэдэхэд өдрийн 3 цаг болсон ч үүнийгээ анзаарах ч сөхөөгүйгээр хийж буй ажилдаа анхааран суух зуур Тэхён сонбэ долоовор хуруугаараа мөрийг мин...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөө 10 цагт Тэхёнтой уулзаснаасаа хойш компьютерийн хоёр дэлгэцний ард барилгын графикаа хийсээр нэг л мэдэхэд өдрийн 3 цаг болсон ч үүнийгээ анзаарах ч сөхөөгүйгээр хийж буй ажилдаа анхааран суух зуур Тэхён сонбэ долоовор хуруугаараа мөрийг минь хатгахад би сая л дэлгэцнээс нүдээ салгалаа.

"Хэёон, өлсөхгүй байна уу" 

Түүний энэ үгийг сонсон өөрийн мэдэлгүй инээмсэглэхэд Тэхён сонбэ намайг даган инээмсэглээд

"Хоёулаа бургер захиалж идэцгээе, би одоохон захиалчихая" ингэж хэлэхэд би толгой дохино.
Бараг дөрөв гаруй хоног өдөржин хамтдаа байсан ч Тэхён сонбэтаы хамт байх ер тухтай болохгүй байлаа. Уул нь хоёулаа л хүнтэй дотно болохдоо гарамгай сайн ч бид хоёрын дунд ямар нэгэн хана хэдийн босчихсон юм шиг л хамт байхаас эхлээд юм ярих хүртэл хэтэрхий эвгүй байв.
Барилгын загварынхаа талаар ярих хүртэл хичнээн хэцүү байдаг гэж санана.

Тийм ч удалгүй Тэхён сонбэгийн захиалсан бургер ирэхэд бид хоёр амралтын ширээ нь дээр очиж сууцгаан бургерээ идэх зуур Тэхён сонбэ ганцаараа байгаа юм шиг л утсаа харан ямар нэгэн бичлэг үзэн инээх бол би эвгүй орчиндоо дасах гэж хичээн цонхоор биднээс холгүй харагдах хөл бөмбөгийн талбайг ширтэн иднэ.

Шууд л нүдэнд хурц өртөх шар үстэй тоглох оюутныг сайн ажин харвал Жимин тэнд хөл бөмбөг тоглож байгаа нь харагдав. Жимин энд байгаа юм чинь Жонгүг байж мэднэ гээд хөл бөмбөг тоглох оюутнуудыг нэг нэгэнгүй гүйлгэсэн ч Жонгүг байсангүй.
Байнга л хамт явдаг хэрнээ байхгүй байх чинь.
Хүндхэн санаа алдаад харцаа цонхноос салган урагш харвал Тэхён сонбэ надруу хараад сууж байх нь тэр.

"Жонгүгийг хайгаа юу" надтай тухтай ярих гэсэн мэт утсаа ширээ нь дээр тавихад би толгой сэгсрэнэ.

"Жонгүг та хоёр яагаад салсанг мэдэхгүй ч та хоёр буцаад нийлнэ гэдэгт би итгэлтэй байдаг шүү"

LUNETTEWhere stories live. Discover now