Зуны гундуухан өдөр бүгчим салхи салхилсан саарал өдрийн дунд бороо мөдхөн орох гэж яаран тэнгэр байдгаараа чанга дуугарна.
Гэсэн ч төгсөлтийн баяртаа зориулан дүрэмт хувцсаа өмсөн дипломаа барин энд тэнд зургаа даруулах оюутнууд гундуухан энэ зуны өдрийг өнгөтэй болгох ажээ.
Тэхён ирнэ гэж амласан хэрнээ ерөөс үзэгдэхгүй Хэёоныг харуулдан зогсохдоо Жонгүгтэй харц тулгарав. Хэдий өмнөх 5 жилийн хугацаанд сайхан харилцаатай байсан ч Жонгүг буцаад Хэёонтой нийлснээс хойш ер бие биенээ үзэхээ больсон тэд хоёул нүдээ эргэлдүүлэн харцаа салгацгаалаа.
Жимин Тэхёнд баяр хүргэн зогсох зуур тэдний хажууд ирсэн хэдий үзэсгэлэнтэй харагдах бүсгүй түүний дургүйцлийг харах төдийд л хүргэнэ.
"Жиминаа төгсөлтөнд нь баяр хүргэе" намуухан хоолойгоороо ийн хэлчихээд цэцэг бэлэглэхэд Жимин хөөрөн инээснээ
"Вуаа Даын эгчээ, та надад хүртэл цэцэг авчихсан юм уу, аргагүй л сахиусан тэнгэр шиг хүн шүү"
Тэхён сахиусан тэнгэр гэдэг үгийг нь сонсчихоод хөмсгөө зангидан явах гэсэн ч Даын
"Тэхён мөн биз дээ" хэмээн эелдэг асуухад нь Тэхён бүдүүлэг загинахаа түр азнав.
"Тиймээ"
"Өмнө жил Жонгүгтай тэмцээнд ороход чинь нилээн таарсан юмсан, намайг танихгүй байна уу"
"Мэдээж танилгүй яахав дээ"
Тэхён ингэж хэлчихээд явах гэтэл Даын тэднээс гурав дөрвөн алхмын зайнд Намжүүнтай зураг даруулах Жонгүг дээр Жимин Тэхёныг чирэн очиод"Аливээ хамтдаа төгсөлтийн зураг даруулцгаая" гээд Жонгүгийг сугадан инээмсэглэхэд тэд даган камерлуу харан инээмсэглэв.
"Ахиад нэг"
Жимин чангахан шиг ингэж хэлчихээд тэднийг шахан тэврэн авхуулах зуур Тэхён тэднээс холгүй өөрийг нь бас Жонгүгийг ажиглан харах Хэёоныг олон харлаа.