![]()
Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago. Тэхён сонбэг гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ харих гэж бараг хоёр гурван цагийг зарцуулсан би ядарсандаа шууд л буйдан налан унахтай зэрэгцэн инстаграмд минь Тэхён сонбэгоос мессэж ирэв.
"Зурагнуудад чинь засах зүйлс ямар их юм бэ" гэсэн байх бөгөөд үүнд нь би санаашран утасныхаа дууг хаан нүдээ анилаа.
"Шал дэмий хүн хөөргөөд хаячих юм" Тэхён сонбэд гомдсондоо амандаа ийн үглээд унтахаар зэхэн илүү тухтай байрлалд хэвтэнэ.
Шөнө дунд нойрондоо ханан сэрэхдээ хүзүүгээ эвгүй болгосон байх бөгөөд хурдхан шиг гэрийн хувцасаа солиод хичээлээ хийхээр ширээнийхээ ард суун нилээн цагийг хичээлээ хийхдээ зарцууллаа. Маргааш угаас бүтэн өдөр хичээлгүй болохоор үүр цайтал хичээлээ хийж байгаад унтав.
Хаалганы хонх тасралтгүй дуугарах ч онцгойлон манайхыг зорьж ирэх хүн байгаагүй болохоор нойрондоо дийлдэн хаалгаа тайлж өгөлгүй унтсаар байсан ч өнөөх хүн явах шинж ер байсангүй. Гэрийн маань хонх хангинах чимээ ядаргаатай санагдсаар ууртай гэгчинь босоод толинд өөрийгөө нэг харчихаад хаалгаа нээхэд Жонгүг хөмсгөө зангидчихсан зогсож байв.
Жонгүгийг харсандаа гайхширан нойр минь тэр дороо л сэргэн түүнийг гэрийн минь урд юу хийж байгааг шалгаахаар ам нээх гэсэн ч Жонгүг миний зөвшөөрлийг ч авалгүй гэрлүү маань дайран орчих нь тэр.
"Чи өөрийгөө хэн гэж бодоод гэрт минь ороод байгаа юм"
"Ямар их унтдаг юм, өдрийн нэг өнгөрч байхад"
"Чамайг би энд юу хийж яваа минь гээд байна"
"Өчигдөр Тэхёны гэрийн урд чамайг харсан, арай энэ удаа Тэхён дээр бооцоо тавьсан юм биш биз дээ" илт дооглох өнгө аястай ингэж хэлснээ өөрийнх нь гэр мэт л гал тогоо орон хөргөгчнөөс минь ус аван уух зуур би түүнийг үл тоон унтлаганыхаа өрөөрүү ороод орон дээрээ хэвтэн ахин унтахаар нүдээ анилаа. Тэртээ тэргүй яваад өгчихнө биз гэж бодож байтал өрөөнд минь орж ирээд хаалга мөрөөрөө налан зогсоод надруу ширтсээр байсанд би бачимдан түүнд нуруугаа хойш харуулан хэвтэхэд Жонгүгын санаа алдах сонсогдов.
![](https://img.wattpad.com/cover/274902521-288-k690171.jpg)