-6-

2.2K 297 55
                                    

  "76 дах удаагийн Уран барилгын тэмцээн" тууз өлгөсөн барилга дотор хорь гаруй баг барилгын макетуудаа байрлуулан зогсох ажээ

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.

  "76 дах удаагийн Уран барилгын тэмцээн" тууз өлгөсөн барилга дотор хорь гаруй баг барилгын макетуудаа байрлуулан зогсох ажээ.
09 гэсэн дугаартай ширээний өмнө Хэёон макетаа байрлуулан янзалж байх зуур 10 дугаартай ширээний өмнө Жонгүг ирэн зогсоод өөрийг нь ч анзаарах сөхөөгүй макетаа байрлуулах Хэёоныг харан зогсов.

Макетын харахдаа өөртэй нь үерхэж байхдаа дизайнын гаргаж байсан загвар байхыг хормын зуур л анзаарахдаа гэнэт л Жонгүг тэр үеийг нэхэн саналаа.

Үерхээд гурван сар болж байсан хэрнээ л үргэлж өөрсдийнхөө ирээдүйг ярих дуртай байсан Хэёон. Жонгүггүй ирээдүй Хэёоны хувьд ер байгаагүй тэр үе.
Өөрийг нь ч тоохгүы ширээхээ ард хэдэн цагаар зураг зурж суусан найз охиныхоо хүзүүгээр тэврэн барилгын ноорог зурагыг харахдаа Жонгүг эрхлэнгүйгээр ийн хэллээ.

"Намайг тоохгүй, өдөржингөө юу хийгээд байгаа юм" 

"Аан, дараа семестер уран барилгын тэмцээн болношдээ, тэр үеэр хийх макетныхаа нооргыг хийж байна"

Жонгүг Хэёоны хацар дээр зөөлөн үнсэн

"Хэрвээ би интер дизайн хийдэг байсан бол хоёулаа хамт нэг баг болохгүй юу" гэж хэлснээ харандаа барин Хэёоны зурах цонхны хэсэгт нэмэлт оруулга хийж эхлэхэд Хэёон харандаагаа тавин сандалны араас бүхэл биеэрээ өөрийг нь даран зураг зурах хайртыгаа харан инээмсэглээд

"Хэдий бид хамт нэг баг болж чадахгүй ч хамтдаа ирээүйд амьдрах байшингаа хамт бүтээж чадна шүү дээ" гээд Жонгүгийн хацар дээр үнсэж билээ.

Хэёоны харц Жонгүгрүү тусахад сая л нэг дурсамжнаасаа сэргэн түүнээс харцаа буруулсан ч түүний хийсэн уран барилганаас ер харцаа салгаж чадахгүй байв. Жонгүгийн нэмсэн нэмэлт хэсэг бүрийг хасан харахад л мэдэгдэхээр Тэхёны детайлууд орсон байгааг ажиглахдаа дургүй хүргэм санагдана. 

LUNETTENơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ