Гүн далайн ёроолоос ухаангүй Жонгүгийг түрэн Хэёон эрэг хүрэх гэж яарна. Яааран яаран ирсэн ч хэдийн амьсгалгүй болсон Жонгүгийн хүүрийг тэврэх Хэёон гашуудалдаа уйлж харамсалдаа хашхирах ч хэн ч түүний энэ гашууг олон харсангүй. Хэёон хайртынхаа хором бүрийг алдалгүй нэрийг нь дуудсан ч түүний хайрт нүдээ нээх бүү хэл амьсгалах ч үгүй ажээ.
Цочин сэрсэн Хэёон цагаа харвал шөнө дунд болж байлаа. Саяхан зүүдэлсэн зүүднээсээ айн хурдхан л өрөөний гэрлээ асаан ус уух зуураа Хэёон Жонгүгт ямар нэгэн муу зүйл тохиолдчихсон юм биш байгаа хэмээн эмээнэ.
Гэсэн ч юу ч хийж чадахгүй Хэёон бухимдахдаа бачууран хүнд хүндхэн амьсгалах ч түүний гуниг уурыг нь даван нулимсыг нь урсгав.
Жиминтэй уулзснаас хойш хэд хэдэн удаа Жонгүгийг үхэж байна гэж зүүдлэсэн бөгөөд өнөөдөр ахиад л түүний төлөө уйлна. Хэдий амьдралаас нь яваад 3 гаруй жил болсон хэрнээ яаж одоог хүртэл өөрийг нь уйлуулсаар байдаг байна.Өглөө толгой нь дүүрэн нүд нь хавдан сэрэх Хэёонтой Жимин холбоо барин түүний цайны цагаар хамт хоол идэхээр цаг товлоод утсаа таслав. Хэёон Жимин хоёр санасныг бодвол дотно болцгоосон бөгөөд үе үехэн ингэж хамтдаа хоол иддэг болжээ. Их сургуульдаа бие биенээ үзэн яддаг байсан хүмүүс гэж хэлвэл хэн ч итгэхээргүй дотно болсон ч тэгтлээ сайрхан найзлах найзын хэмжээнд очоогүй хэвээр.
Хэёон өглөөний ажлаа амжуулчхаад Жимины цайны цаг дөхөх үеэр түүний ажилруу явахдаа автобусанд суулгүй явган явахаар шийдэв. Намрын бүүдгэр тэнгэр доор навчсын унах төрхөөрөө гуниг татуулсан саарал хотоор Хэёон алхахдаа тайвшралыг мэдрэнэ.
Хүйтэн хэдийн орсон цаг агаарт манан татуулж нар дэлхийгээс алхам холдон Намрыг авчиржээ.