![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Тэхёны хажууд байх яг л надад тэртээ олон жилийн өмнө салаад явсан аавынхаа хажууд байгаа юм шиг санагддаг.
Түүний сонсдог хөгжим, түүний түрхдэг үнэртэн, түүний дуртай гүзээлзгэнэ гээд л аавыг минь санагдуулах зүйл хэтэрхий олон.
Тийм л тайван амгалан мэдрэмжийг надад өгдөг болохоор би Тэхёнтой хамт байх дуртай.
Түүнд магтуулмаар,түүнээр хамгаалуулмаар...Хэтэрхий хурдан дотно болсон болохоор би айна.
Ахиад л Жонгүг шиг намайг орхиод явчихвий гэх айдас.
Хэдий би Тэхёныг хайрлаагүй ч аавын минь мэдрэмжийг өгдөг тэр хүнийг амьдралаасаа явуулахыг хүсэхгүй байлаа.Тэхёнтой уран барилгын тэмцээнд шалгуулах макетаа өнөөдөр дууссан болохоор үүнийгээ тэмдэглэн хоолонд орохоор болсон юм.
Сургуулийн ойролцоох амттай хоолтой газар орж болох байсан ч Тэхёны санаачлагаар нилээн үнэтэй ресторанд хооллохоор явахдаа би Жонгүгтай таарав.Тэхён бид хоёрын захиалга өгсөн ресторанаас тийм ч холгүй байрлалтай уран зургийн галерейн урд Жонгүг хэн нэгнийг хүлээх мэт зогсоно.
Хоёр сар гаруй хугацаанд хараагүй түүний төрх эрс өөрчлөгдсөн байлаа.Үсээ нилээн ургуулаад шараар будчихсан ч түүний том нүд яг л хуучныхаараа орчлонг багтаасан мэт гялалзаад би Жон Жонгүг байна шүү гэх мэт харагддаг хэвээрээ.
Жонгүг хүлээж буй хүнээ ирж буйг шалгаж буй бололтой харцаараа орчин тойрноо гүйлгэн харахад нь бид харц тулгарав.
Түүнээс хурдхан шиг л харцаа буруулан ресторанруугаа ороход Тэхён хэдийн ирчихсэн ширээндээ сууж байлаа.
"Уучлаарай, би хоцорчихсон уу?"
"Чи цаг барихдаа яагаад ийм муу байдаг байнаа"
"Уучлалт гуйгаад би чамд хоолны дараа зайрмаг авч өгье"
"Зайрмаг гэнэ шүү" зөөлнөөр ингэж хэлээд барьж буй надад хоолны цэсээ надад харуулан хэд хэдэн хоол санал болгоход би түүний хоолны цэсийг ч харалгүйгээр Тэхёны намайг хүлээх зуураа сонгочихсон хоолуудыг захиаллаа.
