"Бидэнд Ча захирлын гарын үсэг л хэрэгтэй"
"Ойлголоо..."
Элдэв янзын өнгөтэй гэрэл анивчиж урдах ширээн дээр нь хэдэн саяын үнэтэйг ч бүү мэд дүүрэн архи үнэтэй дарс өрөгдөж өөлөх юмгүй охид бүсгүйчүүд хог шиг л хөглөрч байлаа.
"Өө Ча захирал. Ийшээ суу"
Жонгүгтэй хамтарч буй өөрөөс арай эгч тэр эмэгтэй Ча гэгчид хөл алдаж унаж тусахыг үзүүлж өгч байв. Хэрэв тэдний гэрээн дээр түүний гарын үсэг зурагдвал амьдралаа шийдчихлээ л гэсэн үг.
"Ким захирал аа буудалд чинь сул өрөө байгаа юу?"
Цаг нэлээдгүй орой болж Ча захирал тэрнээс өрөө хүсэв.
Яагаад ч юм Жонгүг энэ удаад нэлээн согтчихсон байв. Нөгөө эмэгтэй болон Ча захирал хоёр өөрийн гэсэн ухаантай байсан тул ядаж л хэл амаа ололцож байв.
"Мэдээж байлгүй яахав. Та хоноод явах гэсэн юм уу?"
"Харин тийм ээ. Би жолоочоо явуулчихсан болохоор дуудчихвал арай л хүн чанаргүй амьтан болох гээд байх шиг санагдаад"
"Тэгэлгүй яахав. Би удахгүй ирнэ ээ. Та хүлээж байгаарай"
Өнөөх эмэгтэй яаран өрөөнөөс гарахад Ча захирал энгэрийнхээ халааснаас үзэг гаргаж ирэн гэрээн дээр нь гарын үсгээ зурчихаад ширээн дээрх хундагаласан дарснаас удаанаар шимэн уух аж.
"Өрөө бэлэн захирал аа. Намайг дагаад яваарай"
Үүрийн дөрвөн цаг. Жимин утсаа сахин суусаар л байв. Харин Жонгүгаас сураггүй.
《Сайхан шөнийг бэлэглэсэнд баярлалаа сайхан залуу минь! Дараа уулзая》
Том өргөн орон дээр ямарч хувцасгүй сэрэх Жонгүг хамгийн түрүүнд энэ жижигхэн зурвасыг л олж харсан аж.
97 missed calls...
"Үгүй ээ үгүй... Жимин... яах вэ?"
Аливээ хонгор минь утсаа ав л даа...
Өглөөний арван цаг өнгөрч Жиминий тэвчээр барагдан дахин дахин залгасаар тоогоо алдчихсан байв.
"Байна уу?"
"Ашгүй дээ... Муу юм болчихсон юм байх гэж айлаа шдээ"
"Муу юм болоогүй ээ... Би очлоо"
"Би хоол бэлдэж байя"
Дуудлага тасрах үед Жонгүг утсаа хойш нь шидчихээд үсээ зулгаан хэсэг суув.
Тэгээд хэдэн хормын дараа газраар хөглөрсөн хувцаснуудаа түүж өмсөөд яаран буудлаас гарах аж.
Новш гэж! Хараал ид!
Жонгүг жолооныхоо хүрдийг уурандаа чанга нүдэх ба өөрийгөө ч тэр Ча захирлыг ч тэр үзэн ядаж байв.
"Би ирлээ"
"Өө ирчихэв үү? Өчигдөр юу болсон юм?"
"Уг нь бага уусан юм аа. Гэхдээ жаахан хатуу байсан юм. Тэгээд л тасарчихсан бололтой"
"Хоол болох арай болоогүй байна. Чи усанд орчих"
Жонгүг их л гэмшингүй харсаар толгой дохиод өрөө рүүгээ явахад Жимин аль хэдийн анзаарчихсан байсан юм. Тэр энгийн биш байна.
"Болчихсон уу? Наашаа суугаарай. Хоол бэлэн"
Жимин инээмсэглэсээр хоолоо ширээ рүү зөөн хэлэхэд Жонгүг одоо ч хачин царайлсан хэвээр.
"Юу болсоныг хэлэхгүй юм уу?"
Хоолноосоо ганц ч халбагадалгүй зүгээр хутган суух Жонгүгийг хэдэн минут ажигласан Жимин гараас нь зөөлөн атган ингэж асуухад удтал бодлогоширч суусан Жонгүг бага зэрэг цочисхийв.
"Юу болсон гэж?"
"Жонгүгаа. Чи өөрийнхөө хачин байгааг мэдэж байна уу? Над руу эгцэлж ч харахгүй"
"Тийм гэж үү?... Мэдсэнгүй уучлаарай"
"Надад хэлэх зүйл байхгүй юу? Юу ч байсан ярилцах хэрэгтэй"
Жиминийг аргадсан янзтай ингэж хэлэхэд Жонгүг хоёр гараараа нүүрээ даран уйлах шахам ам нээв.
"Уучлаарай Жиминаа... Гэхдээ би чамайг хуурчихсан бололтой"
"Хуурчихсан бололтой? Юу гэсэн үг юм?"
"Юу болсоныг санахгүй байна аа... Гэхдээ өглөө энийг олсон юм"
Жимин Ча захирлын үлдээсэн цаасыг авч үзээд "Энэ хэн юм?"
"Ce группын захирал Ча Инү"
"Тэгээд?"
"Тэгээд... Гэрээн дээр гарын үсэг зуруулахаар дуудсан юм. Хоёр хундагыг уугаад л тасарчихсан. Гэрээн дээр гарын үсэг зурсаныг ч мэдэхгүй байна"
Жимин тэрний үгийг сонсон хэсэг чимээгүй суугаад "Дараа уулзахдаа Сүёоныг аваад оч. Би хэлүүлэх үгээ цээжлүүлчихье"
"Чи... Уурлахгүй байна гэж үү?"
"Урам хугарч байгаа ч нэгэнт болоод өнгөрчихсөн юм хойно яая гэхэв дээ. Харин ингээд нуулгүй хэлсэн чинь сайн хэрэг"
Жонгүг түүний хэлсэн үгнээс болж шууд л нулимс нь цийлэгнэн Жиминийг тэврээд авав.
"Уучлаарай... Жиминаа уучлаарай"
Жимин жижигхэн гараараа нурууг нь илэн инээмсэглээд "Тайвшир даа. Жирэмсэн эмэгтэй чирээд ирсэн бол тэр үед л чамд жинхэнэ урам хугарах байсан байх"
Чамд итгэх миний итгэл ийм зүйл дээр хугарч унах мөчир төдийхөн биш.
Vote сэтгэгдэл үлдээвэл хагартлаа баярлана шүү♡
YOU ARE READING
𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|
FanfictionБи чамайг хуурахыг хүсдэггүй. Амьдарч байгаа шалтгаан минь зөвхөн чи учраас. /2021.10.15/ - /2021.11.27/