8. Юнги

579 66 2
                                    

Жонгүг уурандаа шатах шахан сууж байхад Жимин ороод ирчихсэн гайхан харна.

"Хэзээ орж ирсэн юм?"

"Түрүүхэн... Яагаад ийм ууртай байгаа юм? Нөгөө залуу..."

"Үгүй дээ... Юу ч биш. Тоглоом тоглосон чинь зөндөө хожигдчихлоо. Тэгээд л шар хөдлөөд"

"Аан... Тоглоом..." Жиминийг бодолхийлсэн янзтай өөр тийш харахад Жонгүг утсаа тавин хувцсаа тайлангаа "Унтах уу? Ядраад байна" гэвэл Жимин "Тэгье"

"Ууртай байсан чинь айсан уу? Мм?"

"Үгүй ээ"

"Итгэлтэй байна уу? Чиний царай их л эвгүй харагдсан даа"

Жонгүг шоолонгуй ингэж хэлэхэд энгэрт нь шигдчихсэн байсан Жимин их л уурласан янзтай эргэж харснаа холдоод зайтай хэвтчихэв.

"Энэ жижигхэн залуу чинь уурлачихав уу даа?"

"Чи өөрөө тийм том юм уу? Чи тэгвэл манай Сокүгийн хажууд бол шоргоолж за юу!"

Жимин хариуд нь ёжлон ингэж хэлэхэд Жонгүгийн харц гэнэт өөрчлөгдөн "Тэр чинь хэн юм?!"

"Миний нууц амраг" Жимин ингэж хэлэн хэлээ гаргахад Жонгүг худлаа уурласан дүр эсгэн хөмсгөө зангидаад "Чи ер нь хэчнээн хөвгүүдийн хамтлаг дагадаг хүн бэ?!"

"Чиний бодож байгаагаас ч их" 

"Тэгвэл чи охидын хамтлагийн Аишатай адилхан өндөртэй шд"

Тэд иймэрхүү хэрүүл хийсээр оройг өнгөрөөж өглөө нь Жонгүг Жиминийг сэрээлгүй орхиод ажилдаа явах ба ажлын өрөөндөө орж ирэхэд нь Инү яг өмнөх шигээ сууж байх нь тэр. 

"Уур хүрмээр юм... Яах гэж энүүгээр эргэлдээд байдаг юм?!"

"Гомдоож байна шүү... Би чиний нууц амраг байхад"

"Зайлчихгүй юу! Хааяа гэчихээд ингэж байнга ирж төвөг удах юм уу?"

Жонгүг нэлээн уурласан бололтой дуугаа өндөрсгөн хашгирах шахам ингэж хэлэхэд Инү инээх аядаад "Ингэж хэлж байхыг бодвол миний хэлсэнээр хааяа уулзаж байх бололтой тийм үү?"

"Хэдий хүртэл үргэлжлэх юм? Хэзээ энэ новшийн харилцаа чинь дуусах юм? Арай дуусахгүй юм биш биз дээ?!"

"Мэдээж үүрд биш. Гарын үсэг зурсан тэр гэрээг мартаагүй биз дээ? Гэрээний хугацаа дуусах үед бид ч дуусна"

Инү Жонгүгийн далий зүүсэн зангиаг тэгшлэнгээ ингэж хэлэхэд Жонгүг гарыг нь түлхэн зангиагаа тулталж аван хогийн сав руу шидээд "Надад болон миний зүйлсэд зөвшөөрөлгүй дураараа битгий хүр. Тэгээд ярьж дууссан бол явчихгүй юу!"

Үйл явдалтай эвлэрсэн бололтой тэрнийг гарсаны дараа Жонгүг санаа алдсаар сандал дээрээ суун нүдээ анив. 

Юу ч хийсэн бай миний хийсэн үйлдэл зөв биш болохоор уучлаарай гэж хэлэхгүй ээ... Миний л дэргэл үлдээрэй

"Жон захиралтай уулзах гэж байна уу?"

Жимин Жонгүгт мартсан цүнхийг нь өгөхөөр ирсэн байх ба замаас нь танихгүй залуу ийн хэлсээр тосож авав. 

"Тийм ээ. Цүнхээ мартаад гарчихаж"

"Хуралтай байна аа. Би уг нь уулзах гэж ирсэн юм"

"Өөрөө хэн билээ?"

Жимин дээрээс доош нь сонжин харангаа ингэж асуухад нөгөө залуу инээд алдан гар сунгаад "Өөрийгөө танилцуулаагүй юм байна шүү дээ. Намайг Мин Юнги гэдэг. Жонгүгийн дотны найз"

Дахиад нэлээн богинохон хэсэг. Би харин удахгүй оюутан болох юм чинь компьютер дээр шивж жаахан дадлага болгоё гээд бичээд л байлаа бичээд л байлаа. Зөндөө удаан суугаад байхад л үгийн тоо явж өгөхгүй юм. Уг нь дэвтэр дээр биччихсэн бэлэн юмыг засварлаад л яваад байгаа юм шд xD.

Гэхдээ Юнги хаанаас гараад ирэв дээ...😹

Бас надад гоё коммент хэрэгтэй байна🥺

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now