6. Сайхан харагдаж байна шүү

621 69 3
                                    

"Зөвшөөрдөг нь яаж байгаа юм?"

"Тэгээд яах байсан гэж? Гэрээ цуцлагд..."

"Ким Жэнни! Чи намайг гэр бүлтэй гэж мэдсээр байж түүнд өгсөн. Үүнээс чинь болж бид хоёр салж ч болох байсан!"

"Эрэгтэй хүнтэй хуурсан гэвэл хэн итгэх юм? Хэн ч итгэхгүй. Сэр Жон Жонгүг!"

"Гэрээ цуцлагдсан! Сүёон мэдэж байгаа"

"Цуцлагдсаан?!"

"Бодвол цуцласан л байлгүй. Тэрэнтэй тэрэнгүй болчихно!"

Жонгүг уурласаар гарч явахад Жэнни хоёр гараа атган уруулаа хазалсаар үлдэх аж.

"Хонгор минь би ирлээ!"

Жонгүгийг гэртээ ирэхэд Жимин байхгүй байх ба Сүёонаас асуувал хэдэн цагийн өмнө гараад явсан гэх нь тэр.

Барагтаа гэрээс гараад байдаггүй хүн хэл чимээгү гэнэт гараад явчихсанд жаахан гайхахлаа дугаар луу нь залгавал холбогдохгүй байв.

Хааччихдаг байна аа...

"Жимин ах хоригдол биш шүү дээ. Гармаар санагдаад л гараа биз"

Сүёоныг ингэж хэлэхэл Жонгүг өөрийгөө хэт дэвэргэж бодоод байгаагаа ойлгон тайвшрахыг хичээв. Жимин жаахан хүүхэд биш. Жимин хоригдол биш.

Цаг гарны дараа хаалга дуугаран Жимин орж ирэв үү үгүй юу Жонгүг шууд л хаалга руу гүйх шахам очив.

Харин Жимин жижигхэн цагаан гөлөг тэвэрчихсэн инээмсэглэн зогсоно.

"Хаана байсан юм бэ?! Хэчнээн санаа зовсныг мэдэж байна уу?"

"Чи мартчихсан юм шиг санагдаад өөрөө яваад ирсэн юмаа. Хөөрхөн байна уу?"

Жимин энгэртээ тэвэрсэн бяцхан амьтнаа харуулахад Жонгүг нүүрээ даран буруу харж зогссоноо "Уучлаарай. Мартчихсан байж..."

"Зүгээр дээ. Завгүй байгаад л мартсан байх"

Жонгүг Жиминийг мөрөөр нь тэврэн дотогш оруулахад Жимин санаа алдаад "Өнөөдрийн хоол жаахан оройтох нь ээ?"

"Хамаагүй ээ. Гадуур хооллоцгооё. Сүёоныг дуудчих"

Жонгүг өнөө оройг сайхан өнгөрөөхийг хүсч тэднийг дагуулан гарч үнэтэй рестораны гадна ирэн зогсох аж.

Жимин аль болох хямд үнэтэйг нь хайж Жонгүг үнэтэй гэснийг нь хараандаа тогтоох бол Сүёон тэдний захиалгыг хүлээн сууна.

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now