Жимин байгаагүй бол чиний нүүр харахын эцэсгүй болчих байлаа. Санаж ав! Бидний тохиролцооноос гадна өөр ямар ч илүү зүйл гарах ёсгүй. Чиний энэ новшийн харилцааг зүгээр л цэвэрхэн дуусгацгаая!
Инү тэрний хэлсэн үгийг бодон инээд алдсаар атиртал нь атган замбараагүй болгож орхисон цамцныхаа захыг янзлан зогсоно.
"Удаан уулзаагүй найзтайгаа уулзсан чинь ямар байна? Гоё байна уу?"
"Хммм... Мэдэх юм алга даа. Сайхан л байх шиг байна. Гэхдээ энд удаан байлгах хүсэл алга. Гаргаж өгчихөөд ирье"
Жонгүг үгээ зөөж ядан ингэж хэлэхэд Жимин "Юнги ирээд удаагүй байгаа болохоор амьдрах газар олоогүй буудалд амьдарч байгаа гэсэн. Ганц өдөр хонуулчихвал яадаг юм?"
"Юнги тэгсэн гэж үү?... Санаатай новш юм аа? Зүгээр ээ их мөнгөтэй болохоор буудалдаа болчихно"
"Найз чинь шүү дээ..."
"За мэдэхгүй ээ. Өөрөө мэд. Би усанд орлоо" Санаа алдсаар ингэж хэлээд угаалгын өрөө зүглэх Жонгүгийг харах Жимин юунд тэгж их дургүйлхээд байгааг нь гайхсаар унтлагын өрөөний хажуу дахь хоосон өрөөнд ор засан Инүг оруулж өгөв.
"Ор байхгүй хоосон өрөө байсан болохоор газар ор засчихлаа. Овоо хэдэн юм давхарлаад дэвсчихсэн тухтай байна л гэж бодож байна"
"Зүгээр ээ. Хаана ч унтчихна"
"За тэгвэл сайхан амраарай"
Жиминийг гаран явахад Сүёон зөрөн орж ирэх бх Инү тоолгүй утсаа оролдон сууна.
"Юу сэдээд байгаа юм?"
"Юу яриад байгаа юм?"
"Тэдний дундуур орох гэж байгаа биз дээ? Тайван байгаа амьдралыг тайван хэвээр нь орхичихож болохгүй нь үү?"
"Би юу хийнэ миний л дур. Илүү юманд хошуу дүрэхгүй байвал амьдрал илүү тайван байдаг юм шдээ"
Ямар нэг царайны хувиралгүй өөр лүү нь тайвнаар ширтэх Инү түүний дургүйг нэлээдгүй хүргэх аж. Инү түүн рүү ширтсэн хэвээр босч ирэн эрхий хуруугаараа уруулыг нь имэрч байснаа "Ийм хөөрхөн байж яагаад зүгээр л ашиглуулаад байгааг чинь гайхаад байх юм. Амьдрал чинь хайран биш байна гэж үү?"
Тэр ингэж хэлчихээд гараад явчихсанд ямар ч хэлэх үггүй болон хоцорсон Сүёон шалан дээр суун хэлсэн үгийг нь бодов. Түүнд ингэж амьдрах ямар ч ашиггүй гэдгийг сая л ухаарах шиг болж суусаар л байлаа.
YOU ARE READING
𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|
Fiksi PenggemarБи чамайг хуурахыг хүсдэггүй. Амьдарч байгаа шалтгаан минь зөвхөн чи учраас. /2021.10.15/ - /2021.11.27/