13. Миний дэргэд үлдэхэд л болно

513 58 0
                                    

Нар жаргаж байлаа. Өрөөнд улаан туяа татаж орчин гайхалтай сайхан үзэмжтэй харагдана. 

Жонгүг Жиминий хамт орондоо хэвтэнгээ цонхоор ширтэх аж. 

"Тэрнийг Ча Инү гэж яаж мэдсэн юм?"

"Чамайг кафегаас гарахад би тосож авсныг санаж байна уу? Тэр өдөр би тэр залууг харсан юмаа. Анх уулзахад ч гэсэн танил ч юм шиг санагдаж байсан. Гэхдээ би нэг их тоогоогүй юм. Тэгээд өчигдөр зөндөө их юм бодсон. Гэнэт санасан... Гэтэл ийм юм болчихно гэж хэн мэдэх билээ"

"Тэгвэл-"

Жонгүгийг дахин юм асуух гэж байта утас нь дуугаран тасалдуулж орхив. 

"Би утсаар ярьчихаад ирье"

Жонгүг ингэж хэлэн гэрийн нимгэн халад өмссөн болоод утсаа аван тагт руу гарав.

"Ярих юмаа хурдан ярь"

"Би өчигдөр ширээн дээрээс чинь юу олсон гээч?"

"Чамтай тоглох зав алга!"

"Хөрөнгө оруулалтын хугацаа дуусах хүртэл харилцаа... Хөөх... сонирхолтой дүрэмтэй юмаа"

"Юу хүсээд ийм юм яриад байгаа юм? Хэлснийг чинь хийгүй гэвэл яах юм?!"

"Энэ дэээр бичигдсэн шиг хорвоогоор нэг тараана даа"

"Хараа идсэн... Юу хүсээд байгаа юм?!"

"Би 5%-аа 75% болгомоор байна. Илүү юм хүсэхгүй дээ"

"Галзуураа юу?! 50% нь аавд байхад би яаж чадна гэж?"

"Тэгвэл үдсэн 50% ийг нь л өгчих"

"Би энэ компаний гүйцэтгэх захирал Ким Жэнни!"

"Ажлын байраа суллаж өг гээгүй шүү дээ... Бодож үзээд хариултаа хэлнэ биз. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй"

"Ким Жэнни!!!"

Жонгүг орилсоор буцаж орж ирэн хувцсаа өмсөж эхлэхэд Жимин гайхсаар юу болсон талаар асуухад Жонгүг хариулт хэлэхийн оронд духан дээр нь нэг үнсчихээд яарсаар гарч одов. 

"Чи хаана байна?!"

"Хөөх... Өөрөө эхэлж залгаад л. Надаар дутагдаа юу хонгор минь?"

"Нялцганаад байлгүй байгаа газраа хэлээдэх!"

Жонгүг Инүгийн гэрийн хаягийг олж аван тэднийх рүү жолоогоо эргүүллээ. Хаалга нээж өгөх үйлчлэгч эмэгтэйг дайрах шахам дотогш орж ирвэл Инү хундагатай улаан дарс шимэнгээ зурагт ширтэн суух аж. 

"Чамтай ярих юм байна"

"Суугаад ярь л даа. Дуртайяа сонсоё" 

Жонгүг том том алхсаар Инүгийн урд суугаад "Бидний дундах гэрээг Ким Жэнни олж авчихаад элдэв юм ярьж сүрдүүлээд байна!"

"Хов зөөх гэж энэ хүртэл ирээ юу?"

"Зохицуулаад өгөөч гэж байна"

"Жаахан тайван. Хашгирах шаардлага энд огт алга. Тэгээд юу хүсээд байгаа юм бэ дээ?"

"J-ийн 50% ийг. Өгвөл өгчихмөөр байгаа ч надад байгаа нь 15%"

"Яв даа... Би зохицуулчихна"

"Яаж?"

"Энэ миний мэдлийн хэрэг"

"Юу... Ямартай ч баярлалаа"

Жонгүг ингэж хэлчихээд гарахаар хаалга зүглэн явж байтал Инү гараас нь татан зогсоогоод хананд шахан үнсээд авах нь тэр. Жонгүгт мэдээж таатай санагдаагүй учир түлхэн холдуулаад "Өөрийгөө юу хийж байна гэж бодоов?"

"Чиний хувьд том асуудлыг би хуругаа хөдөлгөөд л зохицуулж өгч байхад арай ч баярлалаа гээд л өнгөрөөхгүй юм байгаа биз дээ? Гомдмоор гэдэг нь"

Инү ингэж хэлэн дахин үнсэхээр ойртоход Жонгүг яах ч аргагүй үнсүүлэн зогсоно. 

"Чиний бяцхан залуу их сайн үнсэлцэж байна лээ шүү" 

Инү инээмсэглэсээр ингэж хэлээд Жонгүгийн үдэн гаргаж өгөв. 

Уурандаа багтрах шахан гэрээсээ гарсан хүн хардсандаа үхэх шахан гэртээ орж ирэв. 

"Тэр новш юу яриад байгаа юм?! Чи тэр новштой үнсэлцээ юу?"

"Юу яриад..."

"Ча Инү! Тэр чамайг үнссэн юм уу гэж байна!"

Жонгүг Жимин рүү чангаар хашгичин ингэж хэлэхэд Жимин сая л ойлгон "Тэр... Би өөрөө ч мэдэлгүй үнсчихсэн байсан. Бид хоёр галын наадам үзээд сууж байсан юм. Өмнө нь холоос л харж байснаас биш хэн нэгэнтэй хамт яг доороос нь харж байгаагүй юм байна лээ. Сэтгэл их хөдлөөд л үнсчихсэн байх" 

Тэрнийг шал ширтэнгээ ингэж хэлэхэд Жонгүгийн өнөө их уур нисээд явчихав уу гэлтэй Жиминийг тэвэрч аван уучлал гуйв. 

"Хараад байгаарай. Дандаа уучлал гуйж байх байх юм" 

"Надаас л болж шүү дээ... Би чамайг гэрт хорихоос өөр юу ч хийж өгөөгүй юм байна" 

"Хүлээж байхад л болно шүү дээ. Чамайг хүчээ олох хүртэл" 

Жимин инээмсэглэсээр ингэж хэлээд цонхны дэргэд очин зогсов. 

"Жиминаа... Надад хэлэх юм байна. Дараа нь намайг харааж зүхэх надад хамаагүй ээ. Миний дэргэд үлдэхэд л болно!"

Юу ярих гээд байгаа юм бол доо...

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now