9. Хаалга!!!

579 65 5
                                    

Найрсгаар инээмсэглэн ярих тэр залуу Жиминд яагаад ч юм танил харагдах бөгөөд тэгсэн ч нэг их юм бодолгүй нэрээ хэлэн танилцав.

"Анх удаа уулзаж байгаа юм байна. Жаахан сууя гэвэл дургүйцэх үү?"

"Үгүй ээ. Би өдөржингөө завгүй байдаг юм. Харин ч дуртай байх болно"

Жимин Жонгүгийн цүнхийг нарийн бичигт нь үлдээгээд өнөөх залууг даган тэндээс гарах ба Юнги тэрнийг дагуулсаар гудамжны буфетны өмнө ирэн зогсоод "Заримдаа энгийн зүйлс юу юунаас ч илүү онцгойрох үе байдаг шүү" гэхэд ийм газар луу зүглэж ч үзээгүй Жимин бага зэрэн инээмсэглэн толгой дохив.

Хоёул дотогш орон нэг нэг шил сөжү архины даруулгатай хамт захиалан суув. 

"Жонгүгтэй нөхөрлөөд нэлээн хэдэн жил өнгөрчихсөн байна... Бид Японд хамт сурдаг байсан юм. Тэгээд би үлдээд Жонгүг энд буцаж ирсэн. Уулзахгүй  зөндөө удчихаад хуралтай байна гээд оруулахгүй байгаа юм даа. Хүний үнэргүй амьтан"

Юнги ярьж Жимин сонссоор л байв. Тэгсээр орой болж хагас дутуу ухаантай Жимин оройн хоол хийх ёстойгоо санан явна гэж зөрүүдлэсээр Юнгигээр гэртээ хүргүүлэв. 

"Жиминаа... сэрээрэй"

Хоол хийнэ гэж гэртээ яарч ирсэн Жимин орж ирээд л тасраад уначихсан аж. Ажлаасаа ирсэн Жонгүг тэрнийг хана налж суучихаад унтаж байхыг нь харан өрөөнд нь оруулан орон дээр хэвтүүлсэн байв. 

Нүдээ нухалсаар орноос өндийх Жимин хоолны үнэр даган гал тогоонд орж ирэхэд дөнгөж бэлэн болсон халуун хоол угтаж авав. 

"Юу вэ...? Чи хоол хийгээ юу?"

"Чи лав хийгээгүй"

"Хэтрүүлээд уучихсан бололтой..."

"Яагаад уусан юм? Гэрт архины шил байхгүй байсан гэхээр чи гадуур л уусан балж таарч байна. Ууж чадахгүй, уухаараа явж ч чаддаггүй... Энэ онолоор бодож үзвэл ганцаараа уугаагүй хүнээр хүргүүлсэн гэсэн үг"

"Онол монол ч гэх шиг... Өлсөөд байна аа..."

"Хэнтэй уусан чинь хамаагүй ээ. Яагаад ууснаа хэлчих. Архинд дургүй хүн тасартлаа уухаар чинь ямар ч хүн мэдэхийг хүсдэг юм байгаа юм биз дээ"

Жонгүг үнэхээр мэдэхийг хүссэн бололтой Жиминий суух гэж татсан сандлыг буцааж түлхэн Жиминий царай руу цоо ширтэж байв. 

"Чиний найз Юнги гэж нэг залуу л энд ирээд удаагүй байгаа. Чамтай уулзах гээд очсон хуралтай  байсан энэ тэр гээд... Мэдэхгүй ээ чамайг ярьж байгаад л тасарчихсан байна лээ шд" 

Одоо бүрэн сэргээгүй бололтой мартаж санан ингэж хэлсээр Жонгүгийг түлхэн ширээний ард суугаад хонхолзон дуугарах ходоодоо хооллож эхлэв. 

"Юнги? Мин Юнги юу? Энд ирчихсэн гэж үү? Яагаад надад хэлдэггүй билээ?" 

Жонгүг амандаа үглэсээр өрөө рүүгээ явахад хонх дуугарах нь тэр. 

"Хаалга!!! Жонгүгаа..." 

Аль хэдийн өрөөндөө ороод алга болчихсон хүний араас амандаа дүүрэн будаа чихчихсэн Жимин ийн орилох ба гарч ирэхгүй байсанд залхуутай нь аргагүй ширээнээс босон хаалга зүглэв. 

"Энэ орой ямар юм нь..."

"Оройн мэнд. Гайгүй сэргэчихэжээ?"

"Энд ямар хэргээр..."

"Чи харин машинд утсаа унагачихсан байсан юм аа. Хэрэгтэй байх гээд аваад ирсэн юм"

"Аан... Мэдсэнгүй. Баярлалаа. Нэгэнт ирчихсэн юм чинь ор л доо. Жонгүг ч ирчихсэн байгаа" 

Жимин тэрнийг дотогш оруулан ширээний ард суулгаад "Жонгүгаа! Эртний найз чинь ирлээ" 

Жиминий орилохыг сонссон Жонгүг яаран гарч ирээд зөв харж байгаадаа эргэлзсээр түүнд ойртов.

"Сайн уу найз минь? Уулзаагүй ямар удаа вэ" Тэр инээмсэглэсээр ингэж хэлэн гараас нь барин авахад Жонгүг худлаа  "Тийм байна. Үнэхээр удаж шүү"

Жонгүг түүний гараас барин мэнд мэдэхдээ гарыг бяцлах нь уу гэлтэй чанга атгаж байв.

Хэдэн хором тэдний ингэж зогсохыг харсан Жимин "Юу... Хоолоо идэцгээх үү? Хөрөх нь байна"

Гурвуул ширээний ард суун хоолоо идэж эхлэх үеэр хаалга дуугарган Сүёон орж ирэх аж. 

"Юу вэ? Энэ хөгийн..."

"Сүёонаа танилц. Миний багын найз Мин Юнги"

Жонгүг тэрэн рүү том гэгч инээмсэглэсээр ингэж хэлэхэд Сүёон хэсэг харж байснаа "Жон Сүёон" гэчихээд яваад өгөв. 

"Энд  ямар новшоо хийж яваа юм?!"

"Уулзаж үзээд ойлгосон шүү. Яагаад энэ залуудаа тийм их хайртай байгааг чинь. Хүүхэд хөөрхөн юм билээ"

"Энэ бидний дундах асуудал! Жиминд ойртож элдэв юм хийхээ боль!"

"Санаа зоволтгүй дээ... Хайртад чинь ам алдахгүй. Хэл хальтарчихгүй л бол"

Инү гэж мэдэж байсан нь энд

Үнэхээр Юнги гэж бодсон нь энд шудрагаар xD

Коммент л уншмарэн🥲

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now