5. Намайг суулгахгүй юм уу?

633 74 1
                                    

My Boy
Өнөөдөр оройтох уу?

Үгүй ээ. Эрт очно.

My Boy
Юу хийж байгаа юм?
Ажил чинь тийм бага байгаа
хэрэг үү?

Би ажил дээрээ очоогүй ээ.
Хүнтэй уулзах нэг асуудал байсан юм. Шийдчихээд очно.

My Boy
За тэгвэл дуусгаад яриарай.
Үнсэе!

Кафен цонхон талын ширээнд Жонгүг инээмсэглэн Жиминтэй чатлах ба ард нь хэн нэгэн чатыг нь уншаад зогсож байгааг ч анзаараагүй аж.

"Их хайртай бололтой?"

Жонгүг цочин эргэж хараад "Ирчихээд хэлдэггүй юм уу? Хэр удаан зогссон юм?"

"Удаж байна аа. Жаргалтай харагдаж байсан болохоор таслахыг хүсээгүй юм"

"Тэгвэл суучих. Хэлэх юмаа хэл"

"Ширүүн байх чинь?"

Инү ширээний нөгөө талд суугаад Жонгүгийн гараас барин авахад Жонгүг бага зэрэг инээмсэглээд "Хүний хүнээр оролдож болдоггүй юм. Ча захирал аа"

"Яасан бэ? Нэг шөнө болсон юм чинь дахиад нэг шөнө болохгүй гэж үү?"

Жонгүг энэ удаа гарыг нь зөрүүлж бариад "Болно оо. Өнөөдөр байвал яаж байна? Буудлынхаа хаягийг хэлчих"

"Зөвшөөрөхгүй юм байх гэсэн чинь эхнэрийнхээ араар өөр залуу байжээ? Би таалагдаа юу?"

"Хаягаа хэлчихгүй юу? Би тэмдэглэж авах хэрэгтэй байна"

Инү ч буудлын хаягийг зааж өгөхөд нөгөө л буудал байсанд Жонгүг инээд алдсаар гараа татаж аваад "Дахиад нэг шөнө мэдээж болно. Гэхдээ надтай биш. Энэ хаяг руу чинь биеэ үнэлэгч олоод явуулаад өгье. Сайхан жаргана биз"

Инүгийн царай тэр дороо өөрчлөгдөж хачин болоход Жонгүг босч ирэн түрийвчнээсээ хэдэн вон гаргаж ширээн дээр шидэх шахам тавиад "Энэ хоёр кофены мөнгө. Хүсвэл гэрээгээ цуцла. Надад хамаа ч алга. Зөөгчөө энд нэг аяга ус!"

Жонгүг ингэж орилчихоод усаа хүлээн хаа нэг тийш харан зогсоход ус ч ирэв. Шууд усыг барьж аван гар дээрээ асгаад "Бохир санагдаад байсан юм. Чи ч бас угаах уу?" Гэх нь тэр.

Инү доромжлуулсандаа дур гутаж хүчээр инээмсэглээд "Үгүй дээ баярлалаа" гэх аж.

Жонгүг хоосон аягыг ширээн дээр тавиад "Тэгвэл ингээд баяртай гэх шив?" гээд эргэхэд Инү "Найз залуу чинь гадаа ирчихсэн байна лээ. Эсвэл хамт ирсэн үү?"

"Тийм үү? Бидний гараа барилцахыг хараад гомдсон байх даа? Чамаас болоод тэр надаас холдвол миний гарт үхнэ гэсэн бэлтгэлтэй байгаарай"

Жонгүг ингэж хэлчихээд том том алхсаар гаран явахад Инү өөрийгөө шоолж ганцаараа инээсээр ард нь хоцров.

Ирсэн гэдгийг нь мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэн зам даган алхахад Жимины гялалзсан шар машин хажууд нь ирэн сигналдах аж.

"Яагаад машинаа орхичихоод алхаж байгаа юм?"

Жимин цонхоо нээгээд ингэж асуухад Жонгүг байрандаа зогсоод "Алхмаар санагдаад. Жаахан уур хүрээд байгаа болохоор тайвширмаар байсан юм"

"Юу гэснийг чинь сонсоргүй ч гэсэн чи сая яг кинон дээр гардаг шиг үнэхээр догь харагдсан"

"Надад үнэхээр итгэхээ байчихсан хэрэг үү? Энэ хүртэл дагаж ирээд л"

"Үгүй ээ би зүгээр л ажлаасаа гарч ирэхэд чинь машинд чинь сууж байвал яах бол гэж бодож байсан юм. Тэгээд ч ажил дээрээ биш энд ирнэ гэж яаж мэдэх билээ дээ"

"Чи намайг суулгахгүй юм уу?"

Хууртах шахсан уу гэхгүй юу... xD

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now