4. Чшшш!

698 69 3
                                    

"Өөрөө хүний нөхрөөр оролддог ямар бөх зүрхтэй хүн бэ? Жонгүг надад ямар их хайртайг чи мэдэх үү? Гэр бүлтэй хүнийг тайван байлгачихвал сайн байна"

"Өөрөө хүний нөхрөөр оролддог ямар бөх зүрхтэй хүн бэ? Жонгүг надад ямар их хайртайг чи мэдэх үү? Гэр бүлтэй хүнийг тайван байлгачихвал сайн байна"

"Болж байна. Тэгээд цааш нь..."

"Юу хийж байгаа юм?"

Жонгүг инээмсэглэсээр Сүёоны өрөөнд орж ирэн Жиминий араас тэврэхэд Жимин "Тэр Инүд чинь захиж хэлэх үгийг Сүёонд цээжлүүлж байна"

"Эгдүүтэй гэдэг нь... Сүёонаа сайн цээжлэхгүй бол энэ уурлахаараа дийлдэхгүй шүү. Аймаар ааштай"

Жонгүг дооглонгуй ингэж хэлчихээд яаран гарахад хаагдсан хаалганы араас том дөрвөлжин дэр хүчтэй гэгч нь цохих нь тэр.

"Дахиад нөхрөөр минь оролдож өдөж хоргоовол хорвоогоос арчаад гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэж мэдээрэй!"

"Хөөх... Чи ч аймар эхнэртэй юм аа? Тэгэхээр чи Жимин байх нь ээ? Тэр шөнө Жиминаа гээд л байсан юм. Харахыг хүсч атаархал төрсөн шүү. Ингэж уулзах тавилантай байж"

Инү худлаа шоконд орсон царай гарган ингэж хэлээд инээхэд Сүёон өөрөө шоконд орчих нь тэр.

"Бүр ингэж цагаандаа гарах юм уу?"

"Яасан бэ? Угаасаа л мэдчихсэн юм хойно илэн далангүй байсан нь дээр биш үү?"

Инүг жуумалзан ингэж хэлэхэд Сүёон юу гэхээ мэдэхгүй хэсэг гацсанаа "Жонгүгаа явцгаая"

"Аан... за"

Тэрнийг Инү гэж мэдсэн даруйдаа л Сүёон шууд Жиминий хэлсэн үгийг дуржигнатал уншиж эхлэсэн ба Инүгийн инээдээ барьж ядсан царайнд бүр ч асчихсан юм.

"Хайрт минь. Бид ирлээ"

"Сүёонаа тэр Инү нь юу гэж байна? Гэмшиж байна уу?"

"Уг нь би бас хамт ирсэн юмсан..."

"Чи байж бай л даа. Энэ чинь чухал асуудал. Алив ээ. Ямархуу залуу байна? Юу гэж байна?"

Жимин тэднийг орж ирэнгүүт Жонгүгийг алгасан ард нь гутлаа тайлж байсан Сүёон дээр очоод шалгааж эхэлсэнд Жонгүг улайм цайм өөрийг нь аньчихсанд гомдох шиг болж байв.

"Үнэхээр царайлаг бас өндөр залуу байна лээ. Таны дуртай Тэмин шиг залуу"

"Юу? Тэмин? Дуртай?"

"Сүёонаа чшшш!"

Жимин амаа жимийн болгоомжлонгуй эргэн харахад Жонгүг уруулаа хазлан гараа элгэндээ эвхчихсэн зогсож байв.

"Жонгүгаа... Тэр чинь дуучин шдээ. Би угаасаа ойртож ч чадахгүй"

"Цааш нь?"

"Яахав дээ... Тэмин халуухан шдээ. Бас царайлаг, гоё дуул..."

"Надаас халуухан надаас царайлаг юм биз дээ? Тийм үү?"

Жонгүг нэг хөмсгөө өргөн доод уруулаа хазалхад Жимин худлаа нүдээрээ инээх шиг болон тайлбар тавих аж.

"Үгүй ээ... Тийм биш... Хүлээгээрэй! Ер нь би гэмгүй байхад чи намайг хуурчихаад яагаад надад уурлаад байгаа юм?"

"Тэгсэн ч гэсэн... Халуухан царайлаг гэж ирээд өмөөрч гэнэ..."

Жонгүг хошуугаа унжуулсаар өрөө рүүгээ ороход Сүёон "Тэгсэнээ тэр залуу бүр аймар за юу. Тэгэхээр чи Жимин байх нь ээ? Тэр шөнө Жиминаа гээд л байсан юм. Харахыг хүсч атаархал төрсөн. Ингэж уулзах тавилантай байж. Гээд шууд хэлчихсэн гээд бод доо. Ичих нүүр байдаггүй юм байна лээ"

"Боллоо. Чамд баярласан шүү. Хуурч байхдаа хүртэл намайг л бодож байжээ? Сэтгэл амарчихлаа"

Жимин инээд алдсаар Жонгүгийн араас явахад Сүёон тэрний юунд нь баярлаж хөөрөөд байгааг гайхсаар үлдэв.

"Хайр минь гомдчихов уу даа? Мм? Дуучин шдээ. Хүн болгон л шүтдэг дуучинтай..."

"Уулзуулаад өгөх юм уу?"

"Чадах юм уу?"

"Чамтай юу ч ярих вэ дээ..." Жонгүг санаа алдсаар хувцсаа солих бол Жимин ар өврөөр нь зүүгдээд тайван ч хувцсыг нь солиулахгүй амар заяаг нь үзүүлэхгүй байв. Тэгсээр гараад явахад Жонгүг санааширсаар орон дээрээ очин унаад өгөв.

《Уулзах санал тавьж эхнэрээ авчирж сүрдүүлдэг хөөрхөн залуу юмаа? Чи надад таалагдаж байна》

Гэнэт ирсэн зурвас чимээгүй өрөөнд ганцаараа сууж байсан Жонгүгийг цочоож зурвасны эзэн бүр ч айлгаж орхив.

Гайхалтай нь хадгалаа ч үгүй байсан дугаар Ча Инү болоод хадгалагдчихсан байсан юм.

Инү ч салахгүй наалдана даа xD

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now