"Сүёон! Юу болсон бэ? Зүгээр үү?"
Хажуу өрөөнд нь юм түжигнэн нурах шиг сонсогдох үед Жимин сандран орж ирэхэд өнөөх эмэгтэй ухаангүй шахуу хувцасны шүүгээ налан сууж байх нь тэр.
Жимин түшиж босгон орон дээр нь хэвтүүлээд шууд л түргэн дуудах ба удаа ч үгүй эмч хонхыг нь дарах аж.
"Ядаргаа гэсэн. Ганц өдөр ч болтугай гэртээ сууж өдрийг тайван өнгөрүүл л дээ. Өдөржин өндөр өсгийтэй гутал өмсчихөөд дэлгүүр хэсэж алхаад байхаар аргагүй шдээ"
Жимин эмчийг үзлэг хийж дусал залгах хооронд зутан хийсэн ба түүнийгээ Сүёоны аманд хийж өгөх зууртаа ийн үглэж байв.
Харин Сүёон чимээгүй л зутанг нь залгина.
"Хэд хоног хэвтэж амрах хэрэгтэй. Хэрэв уулзалттай бол цуцалчих"
"Баярлалаа"
"Яагаад тэр вэ?"
"Танд хэцүү байдаг байх. Хүмүүс та хоёрыг биш бид хоёрыг л хардаг. Та ч бас зурагтаар биднийг хөтлөлцөөд явж байгааг харахдаа шаналдаг байх"
"Зүгээр дээ. Хэдий сайхан санагддаггүй ч чамайг үзэн яддаггүй"
Жимин дулаахнаар инээмсэглэчихээд хоосон аягаа барин өрөөнөөс гарахад Сүёон ч хөнжилдөө шурган нүдээ анив.
Орой нар жаргах үеэр хаалга дуугарган Жонгүг орж ирэх бөгөөд хоолоо хийж байсан Жимин ханан дахь цаг руу харан бага зэрэг инээмсэглэв.
18 цаг 30 минут. Жонгүг хэзээ хоцорч байгаагүй. Ажлын цаг дуусаад замаасаа хазайлгүйгээр шууд гэртээ ирэхэд цаг яг 18 цаг 30 минутыг зааж байдаг.
"Би ирлээ!"
"Тэглээ. Хоол ч бэлэн"
Жимин цаг гаран бэлдсэн хоолоо заан ширээ рүү харахад Жонгүг инээмсэглэсээр Жимин дээр ирэн нэг үнсчихээд угаалгын өрөө орохоор явав.
"Сүёон ядаргаанд орчихсон байна лээ. Өглөө ухаан алдаад түргэн дуудсан"
Жимин хоолоо идэнгээ ингэж хэлэхэд Жонгүг тоосон ч шинжгүй "Тийм үү. Одоо зүгээр биз дээ?" гэхэд Жимин санаа алдаад "Зүгээр ээ. Хэд хоног хэвтэж амрах хэрэгтэй байх"
"Зүгээр л дэлгүүр хэсэж гадуур тэнэж байж юунд нь ядаргаанд ордог байна аа"
Тэр хэнэггүйхэн ингэж хэлээд хөргөгчнөөс сүү аван соруулыг нь хатгав.
"Ингэж хэлж болохгүй ээ. Тэрэнд ч гэсэн хэцүү байгаа байх"
"Яагаад?"
"Дүр эсгэж жүжиглэж амьдрах сайхан биш шүү дээ. Яг чамд ямар санагдаж байгаа тэрэн шиг л байдаг байх"
Жимин гал тогооны цонхоор гадагш ширтэнгээ ийн хэлэхэд хар үст сүүгээ сорсоор ойртож очин араас нь тэврээд уруул дээр нь удаан гэгч нь үнсэв.
"Сүү амттай байна уу?"
Жимин юу ч хэлэлгүй толгой дохин түүний нүд рүү харав.
"Би буруу юм ярьчихжээ. Түүнийг огт боддоггүй байсан юм байна"
"Чамайг бас намайг хамгаалж байгаа хүн шүү дээ. Анхаарал тавьж байх хэрэгтэй"
"Тийм ээ... Тэгэх хэрэгтэй бололтой"
"Бас би найзтай болмоор байна. Гэртээ ганцаараа байгаад байхаар сүүлдээ уйддаг болчихсон байна лээ"
"Тэгвэл гадуур гарч байх юм уу? Мм?"
"Үгүй ээ. Тэгж хэлээгүй. Надад тэжээчих амьтан аваад өгчих"
"Өө... Тийм утгаар хэлсэн юм уу? Тэгье ээ. Маргааш хоёулаа гарцгаая"
Тэдний энэ сайхан уур амьсгалыг Жонгүгийн утас тасалж орхих ба Жонгүг утсаа аван ярьсаар алга болов.
"Жиминаа би гарах хэрэгтэй болчихлоо. Уулзалт"
"Оройтох уу?"
"Мм. Бас согтуу ч ирж магадгүй. Хэрэв цамц уруулын будаг ч юм уу эсвэл янз бүрийн болчихсон байвал би биш шүү ойлгосон биз? Тэд нэг тиймэрхүү л байдаг юм. Элдэв янзын хүүхэн суулгачихаад тайван байлгадаггүй"
"Ойлголоо. Би чамд итгэдэг шүү дээ"
"Дуусахаараа над руу залгачих аа. Би очоод авъя"
"Тэгэх юм уу? Тэгвэл ярья"
Жонгүг Жиминий духан дээр нэг үнсэж аваад машиныхаа түлхүүрийг барьсаар гараад явав.
Жонгүг үргэлж л айдастай явдаг. Хайртай бяцхан залуугаа гомдоочих вий. Буруу зүйл хэлээд сэтгэлд нь юм хийчих вий. Өөрөө мэдэлгүй хуурчих вий гэж үргэлж л айдаг. Хэрэв согтоод ухаанаа алдчихсан бол яаж ч чадахгүй шүү дээ. Тиймдээ ч ганц ч удаа хүссэнээрээ тайван ууж үзээгүй аж.
Хааяа хааяа ингэж алга болдог ч юу ч уугаагүй мэт зүв зүгээр л ороод ирдэг. Жаахан үнэртдэг хэдий ч цоо эрүүл.
Уг нь иймэрхүү зүйлд Жон Сүёоныг аваад явчихдаг байсан юм. Жиминийг хуурахгүй гэсэндээ.
Гэвч одоо өвчтэй байгаа юм хойно яалтай билээ.
Жонгүг зурвасаар ирсэн хаягийн дагуу явсаар буудлын гадаа ирэн зогсоод дотогш оров.
"Юу л хэлнэ тэрийг нь хийгээд байгаарай. Юу ч байсан хамаагүй!"
Юу л хийх гээд байна даа... хихи
YOU ARE READING
𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|
Fiksi PenggemarБи чамайг хуурахыг хүсдэггүй. Амьдарч байгаа шалтгаан минь зөвхөн чи учраас. /2021.10.15/ - /2021.11.27/
