"Хараал идсэн бичлэг! Хаана нуучихдаг байна аа?!"
Жонгүг Инүг ажилдаа явсан хойгуур нь гэрийнх нь хамаг зүйлсийг ухаж төнхөх ба ямар шургуулга шүүгээнд байхгүй байх нь хамаг уурыг нь барж байлаа.
Өдөржин хайсаар орой болгож яаж ч чадалгүй орон дээр тэрийн унав. Өнөөдөр үйлчлэгчдийн амардаг өдөр тул үүнийг л ашиглахаар шийдсэн байсан аж.
"Би ирлээ хонгор минь!"
Инү үүднээс орилсоор орж ирэхэд Жонгүг ухасхийн босч өмнөөс нь очин үнсэн авав.
"Өнөөдөр ядарсан уу?"
"Үгүй ээ"
"Гадуур хооллоцгоох уу?"
"Чи хүсч байвал тэгье ээ"
Инү Жонгүгаас холдон пиджакаа тайлсаар өрөө рүүгээ ороход Жонгүг үүдэнд үлдсэн цүнхийг нь яаран ухаж үзэв.
"Юу хийж байгаа юм?"
Гэнэт хажуунаас нь Инү дуугаран цүнх рүүгээ нэг Жонгүг руу нэг харна.
"Зүгээр л... Цүнх чинь их гоё юм..."
Инү хачин харсаар цүнхээ аван өрөө рүүгээ ороход Жонгүг санаа алдсаар ард нь үлдэв.
Тэр нэлээн хэд хоногийг бичлэг хайхад зарцуулж дараа нь гэртээ ирэн хэд хонов.
Тэрнийг гэртээ амьдарна гэхэд нь Инү хүчээр үйлчлэгч нар авч өгсөн ба тэд нар нь алхам бүрийг нь нүднийхээ булангаар ажиглах мэт хаа явсан газар нь л байж байдаг байв.
"Жон захирлаа Пак Жимин гэдэг хүн ирчихсэн орохыг хүсч байна. Оруулах уу?"
"Пак Жимин?"
"Тийм ээ. Пак Жимин гэсэн"
"Би өөрөө нээж өгье"
Жонгүг дотроо баярлаж байсан ч гадагш нь гаргаж чадалгүй байсаар хаалгаа нээн Жиминийг олж харав.
"Энд ямар хэргээр яваа юм?"
"Мартсан юмаа авах гэж ирсэн юм. Аваад л гарах болохоор илүү юм бодох хэрэггүй"
Жимин тэрнийг мөрлөх шахан хажуугаар нь зөрөн хуучин байдаг байсан өрөө рүүгээ ороход Жонгүг өөрийгөө яаж тийм хүйтэн авирласнаа ч ойлгосонгүй шал ширтэн үлдэв.
Удаа ч үгүй Жимин гутлаа тог тог хийлгэн алхсаар өмнө нь ирэн зогсов.
"Чамаас болж амьдралынхаа хэдэн жилийг алдсан юм чинь одоо ч хамаагүй нөхөх хэрэгтэй биз дээ?"
"Тэгвэл амжилт!"
Жонгүгийн хачин инээмсэглэлд Жимин хөлдөх шиг болон өмнөөс нь холдоод хаалгыг гаднаас хааж орхив.
Жонгүг урсах шахсан нулимсаа тэвчсээр угаалгын өрөөнд орж ирэн крантны усыг тултал нь нээж орхиод хана налан газар суугаад уйлж эхлэх нь тэр.
Хэр удаан суусныг ч бүү мэд хэн нэгэн хаалга тогшин Инүг ирсэнийг дуулган цааш явав.
Жонгүг шалуухан босч үсээ шалба норгож орхин хувцсаа ч мөн тайлаад халад нөмрөв.
Тэгээд өрөөнөөс гарвал Инү зочны өрөөний буйдан дээр үйлчлэгч нарын нэгэнтэй юу ч юм ярин сууж байх аж.
"Энэ хүртэл ирээд л... Санасан юм уу?"
Жонгүг инээмсэглэсээр үсээ арчиж байсан алчуураа хүзүүндээ тохон Инүг үнсэв.
"Харин тэглээ... Санаад байх юм байна шдээ"
Инү доогтойгоор ингэж хэлэн Жонгүг руу харснаа "Пак Жимин ирсэн гэж дууллаа?"
"Мартсан юмаа авах гэж ирсэн. Аваад явсан"
"Өөр ямар нэг зүйл болоогүй гэж үү?"
"Юу болгохыг хүссэн юм?"
"Март даа. Юу ч биш"
"Ингэхэд... Чи л миний ажлын өрөөнд очиж байснаас би очиж үзээгүй шд. Чиний өрөө ямар байдгийг хармаар байна"
Жонгүг эрхлэх мэт хошуугаа унжуулсаар өвөр дээр нь суухад Инү мушилзсаар "Хүсвэл хэзээ ч очиж болно шүү дээ. Яагаад асууж байгаа юм?"
"Тэгвэл би маргааш очъё!"
"Маргааш... хуралтай. Гэхдээ нэг их удахгүй юм чинь хүлээж байж болно оо"
"Дуртайяа!"
Жонгүг инээд алдсаар өвөр дээрээс нь босон цаашлах гэхэд Инү буцааж татан суулгаад "Яагаад ингэж дэггүйтээд байгаа юм?" гэх нь тэр.
/Та нар яг Жонгүгийг Daddy үгүй ядахдаа Top гэж төсөөлж байсан тэ? xD/"Дэггүйтэж болохгүй хэрэг үү?" Тэр түүний энгэрээр наадан цамцан дотуур нь гараа гүйлгэхэд Инү сахилгагүйтэх гарыг нь барьж аваад "Чамайг хэдэн нүд ширтэж байгааг мэдэж байна уу хонгор минь?"
"Хэнд хамаатай юм бэ гэдэг нь чи байх аа?"
Эцсийн эцэст за юу? Жонгүг биеэрээ л урваснаас биш сэтгэл нь өөр хүнд л яваа шүү хаха.
YOU ARE READING
𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|
FanfictionБи чамайг хуурахыг хүсдэггүй. Амьдарч байгаа шалтгаан минь зөвхөн чи учраас. /2021.10.15/ - /2021.11.27/