16. Алив идээрэй!

502 64 25
                                    

"Жиминаа сэрээрэй. Ээж хоолоо ид гэж байна"

"Аан... За" 

Жимин сэгсийсэн үсээ гараараа хойш самнасаар орноосоо босон хувцсаа өмсөөд өрөөнөөсөө гарав. 

"Чамд минь юу тохиолдоо вэ?"

Ирсэнээсээ хойш нэг баргар байх хүүгээ харсан ээж нь санаа зовсон байдалтай ийн асуухад Жимин хариу хэлэлгүй зүгээр л хоолноосоо идэж эхлэх аж.

"Жиминаа?"

"Уучлаарай. Би үнэхээр ярьмааргүй байна"

"Хүнтэй болоод хаягдчихаа юу?"

"Үгүй ээ"

"Тэгээд?!"

"Тайван юм идүүл л дээ. Өлсөөд байхад"

Жиминийг ийн уцаарлахад тэд чимээгүй болон хоолондоо оров.

"Алив юу болсоноо хэлээдэх! Ир гэхээр ирдэггүй хүн яагаад гэнэт ирчихээд ингээд хачин царайлаад байгааг"

Хоолны дараа Жиминтэй хамт өрөөнд нь орж ирсэн түүний ах хөмсрөө атиралдуулмаар ингэж хэлэхэд Жимин түүнийг гаргах гэж оролдсон ч бүтэх шинж байсангүй.

"Ээжид хэлж болохгүй шүү"

Жимин өөр аргагүй болсон бололтой Жонгүгийн талаар бүхнийг ярьсаар үдээс хойш л дуусах ба ах нь нэлээн бодлогоширсон харагдаж байв.

"Гэрээ... Тийм бол нэг учир байна даа"

"Алив одоо гарч үзээ"

Сөүл хот
            Шөнийн клуб
                                Шөнө дунд
Жаргалтай гэгч нь архи дарс ууж өөрийн ухаангүй болохоо шахан согтсон Жонгүг Инү хоёр бүжгийн талбайд цавуу шиг л наалдан бүжиглэж байх аж.

"Чам шиг сайхан залууг тоолгүй өннгөрөөр шахаж... Өөрийгөө үзэн ядаж байна"

Жонгүг түүний үсээр оролдон ингэж хэлэхэд Инү инээд алдсаар гарыг нь илэн үнсэнэ.

"Бодсоноос ч чихэрлэг үгтэй юм"

Инү шууд хүзүүнээс нь татан урууланд нь шунахад Жонгүг татгалзахын оронд харин ч хариу үнсэн идчих нь холгүй байх аж.

Маргааш өглөө нь Жонгүг мөн л Инүгийн гэрт нүцгэн сэрж хувцсаа ч өмсөлгүй хөнжлийг нь нөмөрсөн хэвээр шалаар чирэн Инүг хайхаар өрөөнөөс гарав.

"Өглөөний мэнд Жон захирлаа"

Өнөөдөр гэрийн үйлчлэгчид ирчихсэн байх ба Жонгүгийг байдалд оруулж орхив.

"Инү хаана байгаа юм?"

"Таныг энд байгаа гээд ажилдаа явахгүйгээр гэртээ ажиллаж байгаа"

"Аан... Баярлалаа. Ажлаа хий дээ"

Жонгүг хөнжлөө чирсээр гэрийг нь тойрон хэсч явсаар ажлынх нь өрөөг олон дотогш оров.

"Сэрчихсэн үү?"

"Тэглээ..."

"Хувцсаа өмсөхгүй яагаад хөнжилтэй яваа юм бэ?"

"Зүгээр л... залхуу хүрээд"

"Хоол чинь бэлэн болж байгаа байх. Очиж ид дээ"

"Хамт хооллохгүй юм уу?"

"Тэгэх юм уу? Тэгвэл тэгье дээ"

Инү нүдний шилээ аван ширээн дээрээ орхиод Жонгүгийн хамт гал тогоо орохоор явав.

"Амттай байна... Гэхдээ чинийхийг гүйцэхгүй юм байна"

Жонгүг инээмсэглэсээр ингэж хэлэхдээ түүний хажууд очин суугаад өвөр дээрээ суулгачих нь тэр.

"Алив идээрэй. Би чамайг хооллож өгье!"

Инүг өвөр дээрээ суулгасан тэр шөлнөөс халбагдан бага зэрэг үлээгээд ам руу нь чиглүүлэв.

Жаргалдаа умбах тэднийг хэлдэг талаас нь харж буй үйлчлэгчид өхөөрдөн ажлаа саатуулна.

Үе үе уруул дээр нь зөөлөн үнсэж нэг бол шөлнөөс өөрөө балган амаараа дамжуулж энэ нь Инүг хангалттай догдлуулж байх аж.

Харин нөгөө талд Жимин ахдаа толгойгоо дүүртэл загнуулан сууна.

"Алив бос! Өнөөдөр тэр новштой чинь очиж уулзана!"

Жонгүгийг үзэн ядаад байгааг чинь мэдэж байна аа xD

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now