"Сонссон уу?"
"Юуг тэр вэ?"
"Сөүлээс өрсөлдөх багт Пак Жимин гэдэг хүн байгаа гэнэ!"
"Манай Жимин гэх гээ юу? Алилхан нэртэй юм байгаа биз"
Бугом гараа ороонгоо тайвнаар ингэж хэлж байхдаа тэр хүнийг үнэхээр хайртай дүү нь байна гэж жаахан ч сэжиглээгүй аж.
"Чи амласан Жиминаа!"
Явж явж тулах хүн нь Жимин байна гэж бүр ч гадарлаагүй.
"Уучлаарай ахаа. Надад энэ л дурсамжаа мартахад тусалж байсан. Үргэлжлүүлмээр байна"
"Би чамтай зодолдож яасан ч чадахгүй!"
"Танд өөр зам байхгүй ахаа. Намайг ялаад багаа аваад яв"
"Гуйя зүгээр л буугааад өгчих тэгэх үү?"
"Шударга үзье ахаа"
"Уучлаарай. Би бууж өгмөөр байна. Бууж өгье!"
Бугом шүдний хамгаалалтаа аван шүүгчид ингэж хэлчихээд дэвжээнээс буугаад явчихав.
"Ийнхүү Илсаны багийн Пак Бугом бууж өгснөөр 2 : 3 харьцаагаар Сөүлийн баг Азийн аваргад оролцох эрхээ авлаа!"
Жимин Бугом хоёр өөр өөрсдийг багийн найдвар нь байсан ба Бугом дүүдээ бууж өгч боломж олгохдоо өөрөө зодохоос л илүү эрсдэл рүү түлхэж буйгаа анзаараагүй байлаа.
Тэр Сөүлд ирснээс хойш 6 сарын турш яг өмнөх шигээ өдөржин оройжин бэлтгэл хийж өнөөдөрт хүрсэн ба хэдий багийн шинэ гишүүн ч гэлээ бусдадаа ихээхэн үнэлэгдэж байгаа юм.
"Япон руу явахгүй юм уу? Жиминийг үзэхээр?"
"Үгүй ээ. Яах гэж?"
"Салсан ч гэлээ хайртай хүн чинь тэнд үхэж ч магадгүй байхад... За мэдэхгүй ээ. Би лав явна"
"Чи явах юм уу? Тэгвэл явъя аа!"
"Солонгосыг төлөөлөн оролцож буй багийн Пак Сожүн өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулж багийнхаа 3 дахь ялалтыг аваад байна!"
"Солонгосын багийн сүүлийн шат! Энэ удаад дахиэ нэг ялалт байгуулвал Азийн аваргийн болзлыг хангах төдийгүй улсдаа анх удаа тус цолыг авч очих юм"
/бөөн худлаа юм бичиж байна аа.../Жиминийг үзэхээр түүний гэр бүл Жон Сүёон бас Жонгүг Инүгийн хамт ирсэн байлаа.
"Манай Жимин ялж байна уу?"
Хүүгийнхээ зодуулж буйг харж чадахгүй байгаа түүний ээж нүдээ тас анин хормойноосоо атгасан байх ба байс хийгээд л Бугомаас ийн асууна.
"Одоохондоо ялж л байна. Гэхдээ яаж эргэхийг мэдэхгүй шүү дээ"
Хоёр талд хоёр хүн яг адилхан байдалтай. Жонгүг ч мөн харж чадахгүй өөр тийш харж эсвэл нүдээ анина.
Ингэж айж сандрахыг нь мэдээгүй Инү дэмий авчирч уу гэж санаа зовон гараас нь атган тайвшруулахыг хичээж байв.
Гэнэт л шуугиан дэгдэв. Үзэж буй хүмүүс чангаар хашгирч наагуур цаагуур камертай хүмүүс гүйлдэж байлаа.
"Жимин ялагдчихлаа"
Бугом ээжийнхээ гараас атган ингэж хэлэхэд ээж нь сая л нэг дэвжээ рүү харахдаа ухаангүй хэвтэх хүүгээ нүдэндээ тогтоов.
"Та сууж бай. Би оччихоод ирье"
Бугом ээжийгээ орхин дэвжээ рүү уруудан торных нь гаднаас дүүгээ харав.
Эмнэлгийн тусламж үзүүлж ухаан оруулах гэж нэлээн л үзэж байгаа бололтой.
Гэсэн ч ухаан орох шинж алга.
"Алив зай тавиад өгөөрэй. Агаар гарга! Холдоцгоо!"
Олон камерын гэрэл анивчин хөл гишгэх зайгүй шахам шахцалдаж байв.
Байдал нэг л биш юм шиг санагдан хаалга руу нь удаанаар дөхөв.
"Арай... үгүй биз дээ?"
Богинохон мөртлөө нэлээн үйл явдал гарсан хэсэг байлаа♡
Жаргалтай төгсгөл айсуй😆🖤
YOU ARE READING
𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|
FanfictionБи чамайг хуурахыг хүсдэггүй. Амьдарч байгаа шалтгаан минь зөвхөн чи учраас. /2021.10.15/ - /2021.11.27/