11. Хэн бэ?

532 63 1
                                    

"Ойрд юу болоод үхдэл царайлаад байгаа юм?"

Хэд хоногийн турш үхсэн хүн шиг явсан Жонгүгаас Жэнни ингэж асуухад Жонгүг юу дуугарсангүй. 

"Алив ээ. Ажилдаа идэвхтэй бай л даа. Хаягдчихсан охин шиг маяглаад байх юм"

"Амаа татаад өгч болохгүй юу?!" 

Жонгүг үсээ зулгаангаа ингэж орилоход Жэнни цочин хойш хэд алхаад "Арай үнэхээр хаягдчихсан юм биш биз дээ?"

"Хүссэнээрээ л бод" 

Тэрнийг хаалгаа саван гарахад Жэнни газраар дүүрэн шидэж орхисон бичиг баримтыг цуглуулан ширээн дээр тавихдаа өөр нэг гэрээ олж харах нь тэр. 

"Хөөх сайхан зохиж байна. Царайлаг болохоор юу ч өмссөн гэрэлтээд байх юм" 

"Жонгүгт юм авахгүй юм уу? Намайг л хараад явах юм"

"Нээрээ тэгдэг юм бил үү?"

"Би бүгдийг төлөх болохоор хүссэнээ ав"

"Хөөх... Юнги болох юм уу?"

"Мэдээж" 

Жимин Инүг Юнги гэж боддог хэвээр нэлээн дотно найзууд болсон байх ба өдөр болгон шахуу уулзаж гадуур зугаалдаг болсон байв. 

Жонгүгийг зовоож буй асуудлууд дундаас хамгийн их хувийг нь эзэлж буй асуудал энэ аж. Тэд дэндүү хурдан дотносож Жонгүгийг тоох нь ч ховордоод байсан юм.

Орой болгон амттай хоол дэлгэчихээд зөөлөн үнсэлтээр угтдаг байсан хайрт нь одоо тэс өөр болчихсон байв. 

Ажлаасаа ирэхэд нь хоосон гэрт ганц нохой л угтаж гэр нь яагаад ч юм хүйтэн санагдана. 

"Өө ирчихсэн юм уу?"

"20:17 минут... Чи хаана байсан юм?"

"Юнгитэй дэлгүүр хэссэн юм аа. Оройтсонд уучлаарай. Өлсөж байна уу? Гялс гоймон чанаадхая"

Жимин гадуур хувцсаа тайлангаа ингэж хэлээд гараа угаахаар угаалгын өрөө явах гэхэд Жонгүг гараас татан зогсоогоод өөр лүүгээ татан чанга гэгч нь тэврэв. 

"Яасан бэ? Ямар нэг юм болоо юу?"

"Юу ч биш дээ. Зүгээр л санасан бололтой"

Жонгүг сулхан дуугаар ингэж хэлээд Жиминаас салан өрөө рүүгээ яваад өгөв. 

Жимин ч гараа угаачихаад гал тогоонд орж ирэн гоймон чанахаар бэлдэж эхлэх аж. 

Сүүлийн хэд хоног иймэрхүү байдалтай өнгөрчээ. 

"Оройн мэнд хонгор минь" 

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now