4 | Араатны инээд

283 59 0
                                    

Sunghoon's POV

"Сонхүн, хэзээ ирж байгаа юм?" гэрт орсон даруй ээжийн ядаргаатай хоолой чихэнд дуулдаж тэр инээсээр ийн асуух аж.

"Шинэ ангийнхантайгаа танилцаад удчихлаа" түүн лүү харалгүй хэлсэнд тэр хүрмээс минь татсаар өөр лүүгээ харуулан юу ч үл илэрхийлэх хоосон нүдээр нааш хэсэг ширтэв.

Сэтгэл хөдлөл, гэмшил, үзэн ядалт, гомдол, харуусал, шунал, уур хилэн. Хүний нүд өөрийн дотор холилдох олон мэдрэмжийг илэрхийлж чадах ганц зүйл хэмээн итгэж байсан ч тэд өөрөөр хэлбэл одоогийн эцэг эх минь миний энэ бодлыг үргэлж л үгүйсгэн байх юм.

Тэдний харц ихэнхдээ хоосон байдаг ч би тэдний нүднээс аз жаргал, баяр баяслыг өөрийн биед ирэх өвдөлтийн хамтаар үргэлж олж хардаг. Энэ хэрцгий сонсогдож магад. Гэхдээ үнэн юм шүү. Тэд хэн нэгнийг гэмтээж, өвдөлтдөө шаналан орилох үед туйлын их хүсэл нь оргилж, хязгааргүй их таашаалыг аван өмнө нь мэдэрч байгаагүй мэт л жаргалд умбан, ам нь задрах шахам инээмсэглэдэг юм.

"Худлаа ярих хэрэггүй!" ээж энэ удаад чангаар орилсонд тоолгүй өрөө лүүгээ орох гэсэнд тэр худал нулимс дуслуулсаар намайг алгадаж орхив.

Одоо ч дасаж дээ.

Хацар халуун түүгэж эхлэхэд ээжийн уйлах дуу улам л чангарсаар зочны өрөөнд зурагт үзэж суусан аавын тэвчээрийг барав бололтой тэрээр нааш ууртайгаар ирэн намайг шууд л цохиж унагаан дээрээс дэвслэх аж.

Инээх чимээ чихэнд цуурайтаж, биед минь өвдөлтөөс өөр зүйл үл мэдрэгдэнэ. Дахиад л эхэлчихлээ. Тэдний тамлал. Дотроос нь хашхичих араатнаа цусаар минь хооллон, нулимсаар минь угаах гэж байгаа бололтой.

Туйлын хүсэлдээ баригдан дахин таашаал мэдрэхийг хүсэхдээ тэд дахиад л намайг ашиглах гэж байна.

Яагаад зүгээр л зодсоор байгаад алчхаж болохгүй гэж?

Амьтай төдий болтол минь зодчихоод цэл хүйтэн ус нүүр лүү минь цацан намайг шоолон инээлдэх араатнууд.

Нүүр минь халуун оргихоо ч больж, өвдөлт мэдрэхээргүй болтлоо хавджээ. Гар минь хөдөлгөх төдийд хүчтэйгээр өвдөхөд дагаад бүх бие минь өвчин орчих шиг л болох юм. Аманд цус амтагдсаар эрүүг минь даган урсана. Би туйлдаа хүрчээ.

Өвдөлт мэдрэхэд хязгаар гэж байдаг бол би аль хэдийн хязгаараа давчихсан шүү дээ. Тийм байхад яагаад одоо болтол амьтай төдий оршиж, хэн бүхний агаарыг булаацалдан энд үхлүүт хэвтэж байгаа юм бол?

Тулаад ирэхэд энэ үхэл гэгч зүйл намайг үргэлжид л тойроод гарчихдаг ч одоо би жинхэнэ үхлийн хэр шударга гэдгийг мэдмээр байна. Хэдий хүсэхгүй байгаа ч үүнээс өөр арга үгүй бололтой.

--

"Хараал ид!" шөнөжин тэдний ядаргаатай инээдийг сонссоны эцэст өөр хэн нэгний уцаартай хоолой бодлыг минь тасалсаар цуурайтан би тэрхүү хоолойны эзэнд өөрийгөө даатгасаар удаанаар нүдээ аньсан ч удалгүй танил нэгний хоолой нэрийг минь дуудсан юм.

"Сонхүн? Сэрээрэй, гуйя босох хэрэгтэй байна..."

BEAST |Completed|Место, где живут истории. Откройте их для себя