Sunghoon's POV
"Бид хаашаа явж байгаа юм?"
"Эмнэлэг"
Сургуулиас гараад бараг л хагас цаг хэртэй чимээгүй алхсаны эцэст тэсэл алдан асуувал Хисын товч хариулт өгсөөр ойрхон байх дэлгүүр лүү орох аж.
"Яах гэж?" би түүнийг тасралтгүй ширтсээр хажууд нь дагалдах бол Хисын олон амттан өрөөстэй тавиурын урд очин зогссоор "Сонү дээр очих хэрэгтэй байна. Биеийн байдал нь сайн байгаа гэсэн ч өөрийн нүдээр харахаас нааш санаа амрахгүй нь бололтой"
Санаанд оромгүй хариулт.
Өглөөхөн л ухаангүй хэвтэх Сонүг юу ч болоогүй мэт орхиод явчихсан мөртлөө одоо биеийн байдалд нь санаа зовж буйгаа тойруу утгаар ойлгуулах тэр. Хисыныг үнэхээр л ойлгомжгүй зантай нэгэн гэдгийг хамт өнгөрүүлсэн хэд хоногтоо хангалттай мэдэрсэн ч бодсоноос минь илүү юм.
Үүнээс гадна хамгийн хачин зүйл нь тэдний харилцаа. Хүн анх яаж үүссэн бэ? гэх асуултаас ч төвөгтэй зүйл.
Хүн төрөлхтөн, бидний хүрээлэн буй орчны үүсэл хэдэн шөнө чамайг нойргүй хонуулж бодолд дарагдуулах байх. Гэхдээ тэдний харилцаа бол өөр. Тэднийг мэддэг болоод хэдхэн хонож буй би хүртэл хоорондын харилцаанд нь шаналж, утга учиргүй амьдралаас нь болж сэтгэл гутралд орчхож ч магад.
"Олчихлоо. Сонүгийн дуртай жигнэмэг" Хисын хааяахан амандаа шивнэн өөртэйгөө ярьсаар аль хэдийн амттанаар дүүрсэн сагсанд сэтгэл ханаагүй бололтой дэлгүүрийг дахин, дахин тойрох аж.
Залхмаар юм.
--
"Яагаад тэгсэн юм?"
Хисын эмнэлэгт очсон даруйдаа Сонүг харан инээмсэглэж зүгээр байгаад нь талархах байх гэж бодсон. Зүгээр л энгийн найзууд шиг нэгнийгээ харан инээлдээд халамжилсан утга бүхий үгсийг нэгэндээ хэлэх байх гэж санасан ч энэ бүгд эсрэгээрээ байв.
Яагаад тэгсэн юм?
Сонүг хармагц Хисыны амнаас унасан ганц асуулт.
"Юу?" нүүр нь шалбарч, хамар болон хацар хавиараа багахан хавдаж, нүд нь хөхөрсөн Сонү хажууд нь хөдөлгөөнгүй шал ширтэн зогсох Хисынээс асуух аж.
"Яагаад тэр зургуудыг явуулсан юм?"
"Ямар зураг? Хисын, жоохон тодорхой ярьж болохгүй юу?" Сонүгийн цухалдангуй дуугаар Хисын түүн лүү харсаар хажууд нь зогсох надад өнөөх амттанаар дүүрэн тороо атгуулан халаасаа ухан утсаа гаргаж ирэв.
YOU ARE READING
BEAST |Completed|
Short StoryБид хамтдаа хамгийн төгс зохицлыг бүтээж араатан бус хүн хэмээх тодотголоор оршин байх болно. 2021.11.09 - 2022.01.06