Heeseung's POV
"Сонхүн? Зүгээр үү?" түүний аав гэх нэгэн байшинг орхиж Сонхүн нэг тийш гөлрөн хөдөлгөөнгүй суух аж.
Би өөрийн суух сандлаа хөдөлгөж ядсаар хүлээтэй байх гараа арайхийн явуулан түүний зүүн гарыг зөөлөн атгах үед тэр нааш харсаар одоогийн болоод буй бүхний хариуд нулимс дуслуулан байх нь хэчнээн гунигтай.
Үзэн ядалт, гэмшил, урам хугаралт, гомдлын нулимс түүний хацрыг даган урсаж эхлээд шалан дээр дараа нь миний гар дээр буув.
Түүний шаналалтай нь аргагүй дуслуулсан нулимс намайг түлэх шиг л өвдөх нь хачин.
Зовлондоо идэгдэж, уур хилэндээ шатсан түүний гараас атгах гар минь гомдлын нулимсанд нь түлэгдэж, хоосон харцанд нь үхжих аж.
"Зүгээр дээ, бүх зүйл сайхан болно. Би чамд амлаж байна. Бид удахгүй энэ тамаас гарна ойлгосон уу? Энэ бүхэн-"
Би аргадангуй хоолойгоор шивнэн хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ нөхцөл байдлыг дээрдүүлэх гэсэн ч бүтэлтэй болсонгүй. Ээж үгийг минь таслан миний амыг дахин ямар нэгэн зүйлээр таглаж орхив.
Тэгээд миний мөрнөөс чангаар базан инээгээд "Манай хөвгүүд хамт байх хугацаандаа хоорондоо их дотно болжээ дээ. Нэгэндээ сэтгэлээ хүртэл өгсөн бололтой?" хэмээсээр буцан суудалдаа суух аж.
Гэрт гэнэтийн чимээгүй байдал үүсэх нь тэр.
Үргэлж л хэн нэгний ядаргаатай хоолой, зэвүүцэм инээдээр дүүрэн байдаг газар гэнэт л чимээгүй болох нь үнэхээрийн уйтай ч юм шиг.
"Хайрт минь, бид хөвгүүдээ салгах хэрэгтэй бололтой. Эс бөгөөс бид хоёуланг нь алдах нь" ээж нөхрийнхөө энгэрт наалдан ийн хэлсэнд түрүүнээс хойш чимээгүй байсан аав ширээгээ чангаар цохин над луу хэсэг ширтэв.
Тэгээд урагш ширээгээ тулан суусаар "Жэйк, чи бидэнд үнэхээр их тусалсан шүү дээ. Тийм болохоор бид чамд шагнал өгье. Чи алийг нь авмаар байна?" хэмээсээр эрүүгээрээ Сонхүн бид хоёр луу зангах аж.
"Үнэхээр болно гэж үү, эрхмээ? Энэ үнэхээр том шагнал байна. Хэдий би шагнал авахыг хүсэж байгаа ч нэг зүйлийг тодруулмаар байна. Та дахиж эгчийг маань оролдохгүй биз дээ?"
Жэйк сандрангуй өгүүлсээр бидэн лүү ээлжлэн харж эцэст нь түүний харц Сонхүн дээр буув.
Тэгэхдээ тэр инээхээ мартсангүй. Эцсийн мөчид аав, ээжээс илүү хэрцгий араатан бидний хажууд л байсан бололтой.
Би одоо л айж эхлэв. Өөрийн амь эрсдэлд орсон үед ч айж үзээгүй хэр нь түүнийг... Сонхүныг алдчих вий гэх айдас намайг нөмрөх шиг болов.
Хэдий одоо тэр хажууд минь сууж байгаа ч нэг л мэдэхэд өөр нэгнийг даган алга болно гэх бодол намайг зүгээр суулгаж чадсангүй.
"Тэр мэдээж шүү дээ. Бас би чамд Сонхүныг өгч байна. Чи түүнийг хүссэн зүйлдээ ашиглаж болно шүү"
Эцэг гэх араатан.
Амьдын тамыг бидэнд тултал мэдрүүлсэн атлаа одоо Сонхүныг нэг муу бараа зарж буй мэтээр ярих юм.
Ингээд миний айдас биеллээ олох аж. Одоо тэр минь явах нь. Дахиж уулзахгүй ч байж мэднэ.
Хараал ид!
Сая л нэг бүтэн болсон амьдрал минь сүйрчихлээ. Юу ч мэдэрч амжаагүй байхад эрх чөлөөт амьдрал минь дуусчихлаа.
Яагаад би ийм шударга бус амьдралаар амьдарч буйгаа мэдэхгүй ч одоо цөхөрч байна. Харамсаж, шаналж, үзэн ядаж, харуусаж, харамлаж буй зүйлс минь бүгд нэг л мэдэхэд алга болчих юм.
Амьдралд минь гэнэт орж ирсэн чамтай адил тэдгээр үнэ цэн одоо үнэгүйдчихлээ.
"Баяртай, Хисын"
Сонхүн гараа хүлүүлсэн чигтээ Жэйкийг даган байшинг орхихынхоо өмнө надад ийн хэлж амжсан юм.
Сүүлийнх гэх шиг харцаа нааш тусгасаар, гуниг дагуулсан хоолойгоор ярихдаа тэр инээж байв.
Харин би хагацлын зовлонг мэдрэхдээ сүүлийн гэх нулимсаа дуслуулахаас өөр зүйл хийж чадсангүй.
Би одоо ч өнөөх өрөвдөлт нэгэн хэвээр.
VOCÊ ESTÁ LENDO
BEAST |Completed|
ContoБид хамтдаа хамгийн төгс зохицлыг бүтээж араатан бус хүн хэмээх тодотголоор оршин байх болно. 2021.11.09 - 2022.01.06